Мөн орон нутгийн иргэдийн бараа бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх хэсгүүд ажиллана.
Replace these every slider sentences with your featured post descriptions.Go to Blogger edit html and find these sentences.Now replace these with your own descriptions.
Replace these every slider sentences with your featured post descriptions.Go to Blogger edit html and find these sentences.Now replace these with your own descriptions.
Replace these every slider sentences with your featured post descriptions.Go to Blogger edit html and find these sentences.Now replace these with your own descriptions.
Өчигдөр түлш эрчим хүчний сайд Д.Зоригт Bloomberg агентлагийн сэтгүүлчтэй Лондон хотноо ярилцлага хийсэн байна. Зоригт сайд ярилцлагандаа “уул уурхайн томоохон корпорациуд болох BHP Billiton Ltd., Vale SA, Xstrata Plc-ууд нь Монгол өмнөд хэсэг дэхь нүүрсний ордуудад хөрөнгө оруулах сонирхолтой байгаа ба харин China Shenhua Energy Co., Mitsui & Co., Peabody Energy Corp., OAO Оросын төмөр зам ба Sojitz Corp гэсэн корпорациудтай Монголын засгийн газар хамтарч ажиллах гэрээ хэлэцээрийн түвшинд үргэлжилж байгаа” гэж онцолж хэллээ. Тэрээд мөн “засгийн газар эдгээр компаниудтай гэрээ хэлэлцээрийн хувьд хамгийн сайн шийдэлд хамтран ажилахаар хэлэлцэгдэж байгаа бөгөөд энэхүү нүүрний томоохон төсөл нь Монгол улсын хувьд стратегийн төсөл болох учир засгийн газраас идэвхийлэн оролцож байгаа юм” гэсэн. Монгол улс 2010 оны эдийн засгийн өсөлтөө 8.5%-д хүргэхээр зорьж байгаа ба энэхүү зорилгоо уул уурхайн салбараас хайж байна, мөн Монгол улсын засгийн газар 10-р сард Ivanhoe Mines Ltd ба Rio Tinto Group корцорациудтай Оюу толгойн зэсийн ордод 30 жилийн хугацаатай 9 триллион ам долларын өртөгтэй төслийн гэрээг баталсан билээ гэж Bloomberg news мэдээлж байна.
Зоригт гишүүн нэмж “засгийн газар гадаад болон дотоодын компаниудаас татвар төлөлтөөр нь сонгон шалгаруулж Монгол улсад хөрөнгө оруулах сонирхолтой байна, Монгол улсын хувийн салбараас авах татвар 10-20% байдаг” гэж хэлсэн.
Та бүхэн бүхэн илүү дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү
Эх сурвалж: www.fxmn.biz

.jpg)
УИХ-ын нэр бvхий гишvvдэд хандан "Рио Тинто" компанийн худалдаа эрхэлсэн захирал Сэм Риггалл, "Айвенхоу Майнз" компанийн хуулийн асуудал эрхэлсэн захирал Жон Фониани нараас Оюутолгой төслийг хэрэгжvvлэх хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал бодлоо илэрхийлсэн захидлыг долдугаар сарын 27-нд ирvvлсэн билээ. Уг захидлын хариу болгож УИХ-ын Тамгын газар байр сууриа илэрхийлсэн хариу захидал илгээснийг бvрэн эхээр нь хvргэж байна.
"Рио Тинто" компанийн худалдаа эрхэлсэн захирал Сэм Риггалл, "Айвенхоу Майнз"компанийн хуулийн асуудал эрхэлсэн захирал Жон Фониани нар танаа
Та бvхний 2009 оны долдугаар сарын 27-ны өдрийн Улсын Их Хурлын нэр бvхий зарим гишvvдэд ирvvлсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх хувийн итгэмжлэгдсэн захидалтай холбогдох Улсын Их Хурлын гишvvд танилцсан болно. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдvvлсэн Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Улсын Их Хурал хэлэлцэн тогтоол гаргаж, гэрээ байгуулах эрхийг Засгийн газартаа олгосон билээ. Ийм болохоор Та бvхний захидалдаа бичсэнчлэн "Оюутолгой төслийг хэрэгжvvлэхтэй холбоотой асуулт, санаа зовоож буй зvйл" гэгчээр Улсын Их Хурлын гишvvдтэй уулзаж хариулт өгөх биш, харин Монгол Улсын Засгийн газарт хандаж, санал солилцох боломж нээлттэй болсныг юуны өмнө тэмдэглэе.
Захидлын агуулга, утга санааг бид цаашид олон жил хамтран ажиллах сайн нөхөр, тvншийн талаас, мөн Оюутолгойн орд газар нь манай улсын ирээдvйн хөгжилд ач холбогдолтойн vvднээс аль болохоор ойлгохыг хичээж байгаа хэдий ч эл захидалд дурьдсан зарим асуудал нь Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар яригдаж буй зvйлvvдээс илvv их эргэлзээ төрvvлэхэд хvргэхээр бичигдсэнд харамсч байна. Учир нь монгол төрийн тусгаар тогтнол, хөгжпийн замыг хөндлөнгөөс заах гэсэн оролдлого гэж vзэхээр байна. Тусгаар тогтносон Монгол Улсын төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагад ард тvмнийхээ итгэлийг хvлээн ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишvvдэд ийнхvv эрээ цээргvй шахалт vзvvлэх болсон нь улс төрийн хийгээд бизнесийн наад захын соёл танай компаниудад дутагдах болсныг илтгэнэ.
Та нөхөд захидалдаа "Монгол Улс салаа замын эхэнд ирээд байна" гэжээ. Монгол Улс, монголын ард тvмэн 20-иод жилийн өмнөөс өөрсдийн сонголтыг хийж шинэ Vндсэн хуулиа батлан хөгжлийн чиг хандлагаа тодорхойлон ардчилал, зах зээлийн харилцааг эргэлт буцалтгvй сонгосон нь эдvгээ олон улсын хэмжээнд аль хэдийнэ хvлээн зөвшөөрөгдсөн билээ. Ийм болохоор манай улсын хөгжлийн замыг аль нэг компани тодорхойлох шаардлагатай гэж vзэхгvй байгаа бөгөөд монголын төр, ард тvмэн гадны оролцоо зааварчлагагvйгээр өөрсдөө шийдэх эрхтэй болохыг Та бvхэнд сануулж байна.
Монголын төрд дарамт шахалт vзvvлэх гэсэн нэн зохимжгvй өнгө аяс цухалзуулсан энэ захидлыг "Рио Тинто", "Айвенхоу майнз" компаниудын дээд удирдлагуудын албан ёсны байр суурь гэдэгт итгэхгvй байна. Энэ захидал харин ч дэлхийд алдартай гэж монголчууд эдvгээ итгэж байгаа "Рио Тинто" компанийн нэр хvндийг Монголын олон нийтийн дунд унагах хортой юм. Ийнхvv бvдvvлэг алхам хийснийхээ төлөө Та бvхэн Монгол Улсын Их Хурлын гишvvдээс уучлалт гуйх ёстой гэж vзэж байна. "Рио Тинто", "Айвенхоу майнз" компаниуд нь Монгол Улсын хууль тогтоомжийг хvндэтгэн, манай Засгийн газартай харилцан ашигтай гэрээ байгуулж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.
Та бvхнийг хvндэтгэсэн, Улсын Их Хурлын Тамгын газрын Нарийн бичгийн дарга С.Магнайсvрэн

