Monday, October 5, 2009

Mongolia Government To Sign Oyu Tolgoi Agreement Oct 6


Оюу толгойн ордыг ашиглах гэрээнд гарын үсэг зурах ёслол маргааш 15 цагт Төрийн ордны Их танхимд болох талаар Засгийн газрын ХМА мэдээллээ.

Сүүлийн зургаан жилийн туршид яригдаж, хоёр, гурван УИХ, Засгийн газрыг дамжин яригдаж буй Оюутолгойн орд газрыг эргэлтэд оруулах гэрээ ийнхүүү зурагдах гэж байна.

Маргааш Хөрөнгө оруулалтын гэрээ -нд Монголын талыг төлөөлж Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт, ажлын хэсгийн гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Хөрөнгө оруулагчдыг төлөөлж, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн Зэс, очир эрдэнийн бүлгийн Ерөнхий захирал Брет Клейтон,  “Айвенхоу майнз Монголия Инк” ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Маршал, “Айвенхоу Майнз Лимитед” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит нар гарын үсэг зурах ажээ.

Хувь нийлүүлэгчдийн гэрээ -нд Монголын талыг төлөөлж ”Эрдэнэс Эм Жи Эл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энэбиш, Хөрөнгө оруулагчдыг төлөөлөн “Айвенхоу Оюутолгой /Би Ви Ай/ Лимитед” компанийн эрх зүйн асуудал хариуцсан гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Жон Фониани, “Оюутолгой Нидерланд Би Ви” компанийн ТУЗ-ийн дэд дарга Питер Мередит, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Маршал нар зурна.

Урьдчилгаа төлбөрийн гэрээ -нд Сангийн сайд С.Баярцогт, “Айвенхоу майнз Монголия Инк” ХХК-ийн Ерөнхий захирал Кийт Маршал нар гарын үсэг зурах юм байна.

Тус гэрээнд гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Баяр, УИХ, Засгийн газрын гишүүд болон Төрийн өндөр албан тушаалтнууд, аж ахуйн нэгж, ТББ, иргэдийн төлөөлөгчид оролцох аж.

Энэхүү батлагдах гэрээний талаар Сангийн сайд дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ гэж байсан. Одоогоор гэрээний төсөл Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс гараагүй байгаа тул нийтэд хүргэхэд бэлэн болоогүй байгаа аж.
Ч.Болортуяа

Mongolia's government is going to sign a key investment agreement for the $4 billion Oyu Tolgoi copper-gold mine on Tuesday, Oct. 6, a spokesman for Mongolia's president said Saturday. "On Tuesday will be the signing ceremony. This day is the best day to do a big job," the spokesman told Dow Jones Newswires, referring to the Buddhist calendar. Mongolia is rich in a range of resources, including coal, gold, iron ore, zinc and uranium, and the agreement for Oyu Tolgoi will act as a blueprint for billions of dollars of investment into the impoverished country that shares a border with China. Oyu Tolgoi's owner, Ivanhoe Mines Ltd. (IVN) and joint-venture partner Rio Tinto PLC (RTP) have been waiting for years to sign an investment framework, spelling out taxation and government involvement for the mine, set to produce 450,000 metric tons of copper annually with a mine life of 45 years. Rio currently holds a 9.9% stake in Canada-based Ivanhoe, with an option to raise that to just over 45%.

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review