Thursday, May 5, 2011

First Supplier Enrolment and Development Centre opens in Dalanzadgad

Өмнөговь, Даланзадгад – Оюу Толгой ХХК Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо Бизнес хөгжлийн төвийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлснээ өнөөдөр мэдэгдлээ.
Уг төв нь Оюу Толгойн ханган нийлүүлэгч болох хүсэлтэй орон нутгийн бизнес эрхлэгчдэд сургалт явуулах, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй юм. Оюу Толгой ХХК уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай бараа үйлчилгээг дотоодоос худалдан авах, Өмнийн говийн бүсийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахад анхаарч ажиллаж байна.  
Бизнес хөгжлийн төв үйл ажиллагаагаа эхэлснээр орон нутгийн иргэд нэг доороос бүх төрлийн үйлчилгээг авах бололцоотой болохын зэрэгцээ Оюу Толгой ХХК болон Хас Банкны хамтран хэрэгжүүлж буй нийт 1 сая ам.долларын жижиг зээлийн хөтөлбөрт хэрхэн хамрагдах тухай тусгайлсан бизнес сургалтанд хамрагдах боломжийг нээж өгч байна.
Бизнес хөгжлийн төв олон зориулалтын гал тогоо, оёдлын цех, хурлын танхим, компьютер сургалтын өрөө зэргээс бүрдэх юм. Түүнчлэн хэрхэн Оюу Толгойн ханган нийлүүлэгч болох, компанийн хангамж худалдан авалтын бодлогыг танилцуулах үйл ажиллагаа байнга явагдана.
Мөн орон нутгийн иргэдийн бараа бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх хэсгүүд ажиллана.
Бизнес хөгжлийн төвийн барилгын ажил 2010 оны 11 дүгээр сард эхэлсэн бөгөөд Оюу Толгой ХХК-ийн зүгээс уг төсөлд 700,000 ам.доллар зарцуулсан байна.

Барилгын ажилд Даланзадгад сумын дөрвөн омпани туслан гүйцэтгэгчээр  ажилсан ба барилгын ерөнхий гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын "Измон" ХХК ажиллажээ. Ажлын гүйцэтгэлд Монгол улсын барилгын салбарт баригдаж буй стандарт, Оюу Толгойн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны журмыг баримталж ажилласан.

Цаашид Ханбогд сум болон Улаанбаатар хотноо Бизнес хөгжлийн төвүүдийг 2011, 2012 онд тус тус ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. 

Оюу Толгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей “ Бизнес хөгжлийн төв өнөөдөр үүд хаалгаа нээж буйд бид их баяртай байна. Энэ төв орон нутгийн бизнес эрхлэгчид манай ханган нийлүүлэгч болоход дэмжлэг үзүүлэх гол түлхүүр болно гэдэгт итгэлтэй байна. Төвийн үйл ажиллагааг эхлүүлэхэд хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст талархлаа илэрхийлье” хэмээн нээлтийн үеэр хэлсэн үгэндээ онцлон дурдсан байна.
Одоогоор Даланзадгад, Ханбогд сумдын 103 бизнес эрхлэгч Оюу Толгойд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж байгаа бөгөөд нийт 1.5 сая ам.долларын гэрээ хийгээд байна.

1 comments:

ildivo said...

mongoliin hugliin shat baga bagaar ahij baigaa ni saihan baina, Barilgaa amjilttai duusgasand bayar hurgeye Izmone kompaniihand

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review