Monday, August 10, 2009

Ivanhoe Mines Vs Mongolian government


УИХ-ын нэр бvхий гишvvдэд хандан "Рио Тинто" компанийн худалдаа эрхэлсэн захирал Сэм Риггалл, "Айвенхоу Майнз" компанийн хуулийн асуудал эрхэлсэн захирал Жон Фониани нараас Оюутолгой төслийг хэрэгжvvлэх хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх санал бодлоо илэрхийлсэн захидлыг долдугаар сарын 27-нд ирvvлсэн билээ. Уг захидлын хариу болгож УИХ-ын Тамгын газар байр сууриа илэрхийлсэн хариу захидал илгээснийг бvрэн эхээр нь хvргэж байна.

"Рио Тинто" компанийн худалдаа эрхэлсэн захирал Сэм Риггалл, "Айвенхоу Майнз"компанийн хуулийн асуудал эрхэлсэн захирал Жон Фониани нар танаа
Та бvхний 2009 оны долдугаар сарын 27-ны өдрийн Улсын Их Хурлын нэр бvхий зарим гишvvдэд ирvvлсэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаарх хувийн итгэмжлэгдсэн захидалтай холбогдох Улсын Их Хурлын гишvvд танилцсан болно. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдvvлсэн Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Улсын Их Хурал хэлэлцэн тогтоол гаргаж, гэрээ байгуулах эрхийг Засгийн газартаа олгосон билээ. Ийм болохоор Та бvхний захидалдаа бичсэнчлэн "Оюутолгой төслийг хэрэгжvvлэхтэй холбоотой асуулт, санаа зовоож буй зvйл" гэгчээр Улсын Их Хурлын гишvvдтэй уулзаж хариулт өгөх биш, харин Монгол Улсын Засгийн газарт хандаж, санал солилцох боломж нээлттэй болсныг юуны өмнө тэмдэглэе.

Захидлын агуулга, утга санааг бид цаашид олон жил хамтран ажиллах сайн нөхөр, тvншийн талаас, мөн Оюутолгойн орд газар нь манай улсын ирээдvйн хөгжилд ач холбогдолтойн vvднээс аль болохоор ойлгохыг хичээж байгаа хэдий ч эл захидалд дурьдсан зарим асуудал нь Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар яригдаж буй зvйлvvдээс илvv их эргэлзээ төрvvлэхэд хvргэхээр бичигдсэнд харамсч байна. Учир нь монгол төрийн тусгаар тогтнол, хөгжпийн замыг хөндлөнгөөс заах гэсэн оролдлого гэж vзэхээр байна. Тусгаар тогтносон Монгол Улсын төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагад ард тvмнийхээ итгэлийг хvлээн ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишvvдэд ийнхvv эрээ цээргvй шахалт vзvvлэх болсон нь улс төрийн хийгээд бизнесийн наад захын соёл танай компаниудад дутагдах болсныг илтгэнэ.

Та нөхөд захидалдаа "Монгол Улс салаа замын эхэнд ирээд байна" гэжээ. Монгол Улс, монголын ард тvмэн 20-иод жилийн өмнөөс өөрсдийн сонголтыг хийж шинэ Vндсэн хуулиа батлан хөгжлийн чиг хандлагаа тодорхойлон ардчилал, зах зээлийн харилцааг эргэлт буцалтгvй сонгосон нь эдvгээ олон улсын хэмжээнд аль хэдийнэ хvлээн зөвшөөрөгдсөн билээ. Ийм болохоор манай улсын хөгжлийн замыг аль нэг компани тодорхойлох шаардлагатай гэж vзэхгvй байгаа бөгөөд монголын төр, ард тvмэн гадны оролцоо зааварчлагагvйгээр өөрсдөө шийдэх эрхтэй болохыг Та бvхэнд сануулж байна.

Монголын төрд дарамт шахалт vзvvлэх гэсэн нэн зохимжгvй өнгө аяс цухалзуулсан энэ захидлыг "Рио Тинто", "Айвенхоу майнз" компаниудын дээд удирдлагуудын албан ёсны байр суурь гэдэгт итгэхгvй байна. Энэ захидал харин ч дэлхийд алдартай гэж монголчууд эдvгээ итгэж байгаа "Рио Тинто" компанийн нэр хvндийг Монголын олон нийтийн дунд унагах хортой юм. Ийнхvv бvдvvлэг алхам хийснийхээ төлөө Та бvхэн Монгол Улсын Их Хурлын гишvvдээс уучлалт гуйх ёстой гэж vзэж байна. "Рио Тинто", "Айвенхоу майнз" компаниуд нь Монгол Улсын хууль тогтоомжийг хvндэтгэн, манай Засгийн газартай харилцан ашигтай гэрээ байгуулж, хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Та бvхнийг хvндэтгэсэн, Улсын Их Хурлын Тамгын газрын Нарийн бичгийн дарга С.Магнайсvрэн

http://www.reuters.com/finance/stocks/chart?symbol=IVN.N

Удахгүй хөрөнгө оруулалтын гэрээг та бүгдэд хүргэх болно.

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review