# Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдаж уг хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Бямбацогт нарын санаачлан боловсруулсан “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд дараах үндэслэлээр дэмжих боломжгүй гэсэн саналыг хуулийн төсөл санаачлагчдад уламжлахаар боллоо.
Үүнд:
1. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Ашигт малтмалын тухай” хуульд “хөрөнгө оруулагчийн эхний 5 жилийн хөрөнгө оруулалтын хэмжээ 50 саяас дээш америк доллартай тэнцэх бол 10, 100 саяас дээш америк доллартай тэнцэх бол 15, 300 саяас дээш америк доллартай тэнцэх бол 30 жилийн хугацаагаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна” гэж заасан. Гэтэл ашигт малтмалын тухайн ордын онцлог, хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзахгүйгээр нийтэд нь 15 хүртэл жил болгон өөрчлөх нь төдийлөн оновчтой бус бөгөөд хөрөнгө оруулалтын тогтвортой байдал алдагдах сөрөг үр дагавартайг анхаарах нь зүйтэй байна.
2. Уул уурхайн салбар нь эрсдэл ихтэй учир ихээхэн хэмжээний хөрөнгө оруулсан компаниуд тогтвортой орчинд удаан хугацаанд ажиллах эрмэлзэлтэй байдаг. Иймд хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааран гэрээ байгуулах хугацааг заахгүй бол их хэмжээний хөрөнгө оруулах сонирхол буурна. Тиймээс хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг өөрчлөх шаардлагагүй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Засгийн Газрын ХМА-аас мэдээлжээ.

0 comments:
Post a Comment