Monday, December 7, 2009

Zorigt Interview

Өчигдөр түлш эрчим хүчний сайд Д.Зоригт Bloomberg агентлагийн сэтгүүлчтэй Лондон хотноо ярилцлага хийсэн байна. Зоригт сайд ярилцлагандаа “уул уурхайн томоохон корпорациуд болох BHP Billiton Ltd., Vale SA, Xstrata Plc-ууд нь Монгол өмнөд хэсэг дэхь нүүрсний ордуудад хөрөнгө оруулах сонирхолтой байгаа ба харин China Shenhua Energy Co., Mitsui & Co., Peabody Energy Corp., OAO Оросын төмөр зам ба Sojitz Corp гэсэн корпорациудтай Монголын засгийн газар хамтарч ажиллах гэрээ хэлэцээрийн түвшинд үргэлжилж байгаа” гэж онцолж хэллээ. Тэрээд мөн “засгийн газар эдгээр компаниудтай гэрээ хэлэлцээрийн хувьд хамгийн сайн шийдэлд хамтран ажилахаар хэлэлцэгдэж байгаа бөгөөд энэхүү нүүрний томоохон төсөл нь Монгол улсын хувьд стратегийн төсөл болох учир засгийн газраас идэвхийлэн оролцож байгаа юм” гэсэн.

Монгол улс 2010 оны эдийн засгийн өсөлтөө 8.5%-д хүргэхээр зорьж байгаа ба энэхүү зорилгоо уул уурхайн салбараас хайж байна, мөн Монгол улсын засгийн газар 10-р сард Ivanhoe Mines Ltd ба Rio Tinto Group корцорациудтай Оюу толгойн зэсийн ордод 30 жилийн хугацаатай 9 триллион ам долларын өртөгтэй төслийн гэрээг баталсан билээ гэж Bloomberg news мэдээлж байна.

Зоригт гишүүн нэмж “засгийн газар гадаад болон дотоодын компаниудаас татвар төлөлтөөр нь сонгон шалгаруулж Монгол улсад хөрөнгө оруулах сонирхолтой байна, Монгол улсын хувийн салбараас авах татвар 10-20% байдаг” гэж хэлсэн.

Та бүхэн бүхэн илүү дэлгэрэнгүй ярилцлагыг энд дарж үзнэ үү

Эх сурвалж: www.fxmn.biz

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review