Wednesday, October 21, 2009

Ivanhoe Mines and Rio Tinto, expecting finalization of the Oyu Tolgoi Investment Agreement, reaffirm long-term commitment to three-year-old strategic partnership

“Айвенхоу Майнз”-тай байгуулсан түншлэлийн гэрээгээ “Рио тинто” сунгалаа

“Айвенхоу Майнз”-тай байгуулсан түншлэлийн гэрээгээ “Рио тинто” сунгалаа 2009 оны аравдугаар сарын 13“Айвенхоу Майнз” компани дахь хөрөнгө оруулалтаа 19,7 хувьд хүргэж, түншлэлийн гэрээгээ сунгаснаа “Рио тинто” компани өнөөдөр мэдэгдлээ.
Оюу толгойн зэс, алтны ордыг ашиглах төсөлд хамтрахаар өмнө байгуулсан гэрээгээр тус компани “Айвенхоу Майнз” компанид 9,9 хувь эзэмшихээр болсон юм. Гэрээнд заагдсаны дагуу “Айвенхоу”-гийн 8,38 ам.долларын нэрлэсэн үнэ бүхий 46,3 сая хувьцааг нийт 388 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар эзэмшихээр байгаа юм. Монголын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа “Рио тинто” олон нийтэд энэ шийдвэрээ мэдэгдэв.Өмнөговь аймаг дахь Оюу толгой ордоос 2013 онд бүтээгдэхүүн гаргаж эхлэхээр төлөвлөж байгаа.
“Рио тинто”-гийн Зэс, Очир эрдэнийн хэсгийн гүйцэтгэх захирал Брэт Клейтон“”Рио тинто” “Айвенхоу”-д хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх шийдвэр гаргасанд ихэд талархаж байна. Энэ алхам нь Монголын Засгийн газартай хамтарч Оюу толгойг ашиглах бидний ажилд урам зориг, хурд, хүч нэмлээ” гэж тэмдэглэв.

АММИ Монголоос бараа, үйлчилгээ авах санаачилга өрнүүллээ.
“Айвенхоу Майнз Монголиа Инк” компанийн захиалгаар Монголын бизнесийн зөвлөл уул уурхайн салбарт бараа, үйлчилгээ нийлүүлэх боломжтой үндэсний компаниудыг бүртгэж,мэдээллийн нэгдсэн сан байгуулжээ. Энэ тухай мэдээлэхээр Монголын бизнесийн зөвлөл, АММИ болон Монголын зарим компанийн төлөөлөл оролцсон хэвлэлийн бага хурал энэ сарын19-нд боллоо. Мэдээллийн сан эхний удаад 1153 компанийг бүртгэсэн бөгөөд судалгааны ажлыг “Сант марал сан” төрийн бус байгууллага гүйцэтгэжээ.
“Оюу толгой, Таван толгойзэрэг томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар бизнесийн огцом өсөлт гарна гэж эдийн засагчид үздэг. Үндэсний компаниудаа хөрөнгө оруулагчдад илүүнээлттэй болгож, бизнесийн түншийн харилцаа тогтооход дэмжлэг болох зорилгоор мэдээллийн нэгдсэн сан байгууллаа.

Уул уурхайн салбарт гадаадаас их хэмжээнийхөрөнгө орж ирэх нь сайн мэдээ боловч үүнийг шингээх чадвар, бэлтгэл ажлаа сайтар хангах шаардлага байгаа нь судалгаанаас харагдсан” гэж “Сант марал сан”-гийн тэргүүн Л.Сумати хэллээ.“
Айвенхоу Майнз Монголиа Инк” компанийн ханган нийлүүлэлт хариуцсан захирал Чаад Блэвит Монголын компаниудын талаар мэдээллийн нэгдсэн сан байгуулагдсанд хөрөнгөоруулагчид таатай хандаж байгааг хэллээ. Тэрээр Оюу толгой төслийн бүтээн байгуулалтад Монголын бараа, үйлчилгээг авах байр суурь баримталж байгааг гэдгийгдахин нотлон хэлсэн юм. Оюу толгой зөвхөн уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах бараа, үйлчилгээний төсөв таван тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа юм. Оюу толгойнуурхайг ашиглалтад өгсний дараа жил бүр 500-800 сая ам.долларын бараа, үйлчилгээний эрэлт гарах судалгаа байгааг “Айвенхоу Майнз”-ынхан танилцуулсан.

Хамгийн гол ньшударга өрсөлдөгч, найдвартай түншийг эрхэмлэнэ гэж Чаад Блевит онцолж байна. Нэг талаас үндэсний үйлдвэрлэгчид, нөгөө талаас хөрөнгө оруулагчид бие биеэ дэмжих,хамтран ажиллах санаачилга гаргалаа. Энэ сарын 28-нд мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн зарим компани өөрсдийгөө танилцуулсан өдөрлөгийг зохион байгуулахаартөлөвлөжээ.

Source: Oyu Tolgoi Project

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review