Friday, October 16, 2009

NEW OPPORTUNITIES TO RAISE CAPITAL

Банк санхүүгийн салбарт тэргүүлэгч  Голомт банк дэлхийд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын Нью Йорк Меллон банк болон Лондонгийн хөрөнгийн бирж, Тэнгри Секуритиес Брокер Диллерийн Компанитай хамтран “Хөрөнгө Босгох Шинэ Боломжууд” сэдэвт олон улсын семинарыг  өчигдөр  амжилттай зохион байгууллаа.
 “Хөрөнгө Босгох Шинэ Боломжууд” сэдэвт олон улсын семинар нь Монголын компаниудад  дотоод, гадаадын хөрөнгийн зах зээл дээр  хэрхэн хөрөнгө  босгож санхүүжилт олж авах талаар өргөн цар хүрээтэй мэдээлэл өгөх зорилготой бөгөөд Монгол дахь хөрөнгө оруулалтын хөрс, Хөрөнгө босгох Монгол компаниудын туршлага, Санхүүгийн мэдээлэл ба хөрөнгө оруулагчийн шаардлага, Хөрөнгийн зах зээлд нэвтрэх хууль эрхзүйн бэлтгэл зэрэг  өмнө нь тэр бүр яригдаж байгаагүй сонирхолтой  сэдвүүдийн хүрээнд уг семинар явагдсан юм.

 Хамгийн гол нь 225 жилийн түүхтэй Нью-Йоркийн хамгийн анхны банк болох дэлхийд тэргүүлэгч Нью-Йорк Меллон банк болон дэлхийн 400 орчим хөрөнгө оруулалтын сан, брокер диллерийн компаниудыг эгнээндээ нэгтгэсэн Лондонгийн хөрөнгийн биржийн шилдэг мэргэжилтнүүд ийнхүү өөрсдийн туршлага, шинэ боломжуудаасаа Монголчуудтай хуваалцаж байгаагаараа энэхүү  семинар ихээхэн ач холбогдолтой болсон юм.
Уул уурхай, аялал жуулчлал, дэд бүтэц зэрэг томоохон хөрөнгө оруулалт шаардагдаж буй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг дотоодын болоод дэлхийн хөрөнгийн зах зээл дээрээс босгоход голлон анхаарах асуудлуудын талаар энэхүү семинарт оролцогсод  дэлгэрэнгүй мэдээлэл авсан бөгөөд монголын тэргүүлэгч бизнесийн байгууллагуудын 180 орчим төлөөлөгч  оролцсон юм. Илтгэлүүдийг доорхи линкээс татаж авна уу.




2 comments:

Spirit said...

өнөөдөр анх удаа блогоор тань зочиллоо.. үнэхээр их таалагдлаа. харамсалтай нь илтгэлийн материалыг чинь татах гэтэл хугацаа нь дуусаад хаагдчихсан байна а... mediafire.com руу Upload хийж өгнө үү..

Unknown said...

email hayagaa yavuulchih

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review