Банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк дэлхийд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын Нью Йорк Меллон банк болон Лондонгийн хөрөнгийн бирж, Тэнгри Секуритиес Брокер Диллерийн Компанитай хамтран “Хөрөнгө Босгох Шинэ Боломжууд” сэдэвт олон улсын семинарыг өчигдөр амжилттай зохион байгууллаа.
“Хөрөнгө Босгох Шинэ Боломжууд” сэдэвт олон улсын семинар нь Монголын компаниудад дотоод, гадаадын хөрөнгийн зах зээл дээр хэрхэн хөрөнгө босгож санхүүжилт олж авах талаар өргөн цар хүрээтэй мэдээлэл өгөх зорилготой бөгөөд Монгол дахь хөрөнгө оруулалтын хөрс, Хөрөнгө босгох Монгол компаниудын туршлага, Санхүүгийн мэдээлэл ба хөрөнгө оруулагчийн шаардлага, Хөрөнгийн зах зээлд нэвтрэх хууль эрхзүйн бэлтгэл зэрэг өмнө нь тэр бүр яригдаж байгаагүй сонирхолтой сэдвүүдийн хүрээнд уг семинар явагдсан юм.

Уул уурхай, аялал жуулчлал, дэд бүтэц зэрэг томоохон хөрөнгө оруулалт шаардагдаж буй төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрийг дотоодын болоод дэлхийн хөрөнгийн зах зээл дээрээс босгоход голлон анхаарах асуудлуудын талаар энэхүү семинарт оролцогсод дэлгэрэнгүй мэдээлэл авсан бөгөөд монголын тэргүүлэгч бизнесийн байгууллагуудын 180 орчим төлөөлөгч оролцсон юм. Илтгэлүүдийг доорхи линкээс татаж авна уу.
2 comments:
өнөөдөр анх удаа блогоор тань зочиллоо.. үнэхээр их таалагдлаа. харамсалтай нь илтгэлийн материалыг чинь татах гэтэл хугацаа нь дуусаад хаагдчихсан байна а... mediafire.com руу Upload хийж өгнө үү..
email hayagaa yavuulchih
Post a Comment