Wednesday, August 12, 2009

Goojuur Vs Ajaxmaa

Түүхийн эхлэл

Энэ түүх үнэн эсэхийг би таашгүй...

Зөвхөн Монгол эрчүүдэд зориулав гэсэн уриатай Гоожуур блог ажиллаж эхлэлээ. Бичлэгийн хэлбэр нь хараал энэ тэр урсгасан болохоос үнэн юм бичдэг гэж хүмүүс ярилцана. Зургын цомог нээлээ. Эндээс хамаг зүйл эхэллээ. Санаатай санаандгүй шалтгаанаар (Компьютерийн мэдлэг дутуу дулмиг болоод болон эсэн бусийн шалтгаанаар) авхуулсан зурагнууд тавигдаж эхэллээ. Хүний амьдрал болсон хойно зураг нь гарсан хүмүүс зургаа устгуулах гэж Гоожуур блогийн эзнийг царайчилна. Нөгөөх нь устгаж чаддаггүй юм уу хүсдэггүй юм уу устгахгүй ээ...

.Мөнгө төгрөг авч устгадаг эсэхийг нь бол мэдэхгүй юм байна. Нэг өдөр гай таарч Ажаксмаа гээд мундаг хакерчин залуугийн найз нарын нэгний зураг тавигдчихваа... Хүүе энийгээ устгаж өгнө үү гэж гуйгаад устгаж өгөөгүй гэх хов Ажаксмаагийн чихэнд хүрлээ....Ажаксмаа шалгаад үзтэл Вордпресс дээр хийсэн блог байлаа. Нэвтэрч болох алдаа байна уу хайлаа. Болж байна. Админ пассыг блогийн эзний Яахуу майлд хийж үзтэл таарлаа. Эзэн нь хэн болох талаар мэдээлэлтэй боллоо. Ажаксмаа Гоожуурт хандлаа. Найзаа энэ зургийн цомгоо хаахгүй бол та нарыг хэн болохыг чинь нийтэд дэлгэнэ энэ тэр гэсэн утгатай анхааруулга хийлээ.....Гоожуур чи бидний хэн гэдэгийг яаж мэддэг юм... Биднийг хакдаж байтал 80 жил гэж бодоод хариу өгсөнгүй....

Өрнөл

Ажаксмаа гоожуурыг хаагаад орхилоо. Шалтгаан нь тун энгийн. Дэндүү хэтрээд байсан тул иргэний эр зориг гаргаад Ард түмний шудрага шүүхийн өмнөөс гээд л хакдаад хаялаа. Хэн хэн хөтөлдөг байсан талаарх мэдээллийг цацаад "хүний эрх" нд халдчихлаа. Гоожуур бөөн уур....уушиг нь сагсайгаад ахиад нээгээд хаялаа....Ахиад хакдчихлаа......Тэсвэр барагдлаа.....Яах уу өөрийг нь хакдах уу...Чадахгүй ээ......Тэгэээд.....

Өрнөсөөр

Гоожуур гооглэ ахад гомдол гаргажээ.... Танай энэ блог үйлчилгээг ашиглаад байгаа нөхөр танай үйлчилгээний нөхцөлийг зөрчөөд байна... энэ тэр гэсэн болов уу... энэ хүний талаарх мэдээллийг өгч тус болно уу гэсэн ч байх.....Гооглэ ах тэгэхээр нь тэр блогийг түр хугацаагаар хаагаад хаялаа шүү.....

Драм үргэлжилсээр....

Source: http://seniorexpert.blogspot.com/2009/08/goojuur-ajaxmaa.html

1 comments:

Unknown said...

http://ajaxmaa.pub.mn/

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review