Friday, January 29, 2010

Mongolia Monthly Economic Update: Dec, 2009

МОНГОЛ УЛСЫН МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ (2009 оныбайдлаар)
Улсын нэгдсэн төсөв
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн дүн 2009 оны урьдчилсан гүйцэтгэлээр 1993,0 тэрбум төгрөг, нийт зарлага ба эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2321,6 тэрбум төгрөг болж, нийт тэнцэл 328,6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал өмнөх оныхоос 32,2 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд төсвийн орлогын бууралт зардлынхаас 2,3 пунктээр өндөр байгаа нь нөлөөлжээ. Төсвийн урсгал орлого 1965,5 тэрбум төгрөг, урсгал зардал 1792,1 тэрбум төгрөг болж, урсгал тэнцэл 173,4 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Татварын нийт орлого өмнөх оныхоос 275,6 тэрбум төгрөг буюу 14,6 хувиар буурахад зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлого 198,3 тэрбум төгрөг буюу 51,1 хувь, аж ахуйн нэгжийн орлогын албан татварынх 47,9 тэрбум төгрөг буюу 18,9 хувь, нэмэгдсэн өртгийн албан татварынх 42,2 тэрбум төгрөг буюу 11,5 хувь, онцгой албан татварынх 11,7 тэрбум төгрөг буюу 6,6 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлсөн. Татварын бус орлого өмнөх оныхоос 90,1 тэрбум төгрөг буюу 34,6 хувиар өсөхөд хувьцааны ногдол ашгийн орлого 75,5 тэрбум төгрөг буюу 3,3 дахин, навигацийн орлого 11,5 тэрбум төгрөг буюу 60,1 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2009 оны урьдчилсан гүйцэтгэлээр 2321,6 тэрбум төгрөг болж өмнөх оныхоос 145,2 тэрбум төгрөг буюу 5,9 хувиар буурчээ. Үүнд цалин, хөлсний зардал 34,4 тэрбум төгрөг буюу 6,3 хувь, татаас шилжүүлэг 107,2 тэрбум төгрөг буюу 15,6 хувиар өссөн хэдий ч бараа, үйлчилгээний бусад зардал 119,8 тэрбум төгрөг буюу 23,5 хувь, хөрөнгийн зардал 166,5 тэрбум төгрөг буюу 26,7 хувиар буурсан нь нөлөөлжээ.
Хэрэглээний үнийн индекс
Үндэсний Статистикийн хорооноос гаргасан статистик мэдээллээр улсын хэмжээнд тооцсон Хэрэглээний үнийн индекс (ХҮИ) 2009 оны жилийн эцсийн байдлаар өмнөх оноос 4,2%-аар тус тус өсөв. Инфляцийн жилийн дундаж тувшин 8,0 хувь байж, өмнөх оныхоос 20 пунктээр буурлаа. Хэрэглээний үнийн улсын индекс өссөний дотор согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 20,2 хувь, бусад бараа, үйлчилгээнийх 14,1 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээнийх 11,1 хувь, хувцас, гутал, бөс барааных 10,9 хувь, боловсролын үйлчилгээнийх 9,9 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээнийх 9,7 хувь , гэр ахуйн бараа, тавилгынх 9,2 хувь, холбооны үйлчилгээнийх 4,8 хувь, амралт, чөлөөт цаг, соёлын бараа, үйлчилгээнийх 4,7 хувь, тээврийнх 1,4 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 0,6 хувь, хүнсний барааных 0,4 хувиар тус тус өсчээ.
Гадаад худалдаа
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 4033,9 сая ам.доллар, үүнээс экспорт 1902,6 сая ам.доллар, импорт 2131,3 сая ам.доллар болж, гадаад худалдааны тэнцэл 2009 онд 228,7 сая ам.долларын алдагдалтай гарлаа. Гадаад худалдааны алдагдлын хэмжээ өмнөх оныхоос 481,3 сая ам.доллар буюу 3,1 дахин багассан байна. Нийт экспортын хэмжээ 2008 оныхоос буурахад зэсийн баяжмалын биет хэмжээ 0,7 хувиар өссөн боловч үнийн дүн 39,9 хувь, цайрын баяжмалын биет хэмжээ 9,7 хувиар өссөн боловч үнийн дүн 20,8 хувь, боловсруулаагүй алтны биет хэмжээ 47,1 хувь, үнийн дүн нь 44,0 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
Эх үүсвэр: Үндэсний Статистикийн Хороо

Эдийн засгийн салбарын үзүүлэлт
Улсын хэмжээнд 2009 онд 252,4 мянган га-гаас 391,7 мянган үр тариа, 13,5 мянган га-гаас 151,2 мянган төмс, 6,5 мянган га-гаас 78,0 мянган хүнсний ногоо хурааж, 893,4 мянган хадлан, 23,1 мянган гар тэжээл бэлтгэсэн байна.
Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 2009 онд 1704,7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 58,1 тэрбум буюу 3,3 хувиар буурлаа. Үүнд: уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлт 83,3 тэрбум төгрөг буюу 14,2 хувиар, металлын хүдэр олборлолтын дэд салбарынх 48,9 тэрбум төг буюу 6,2 хувиар буурсан нь голлон нөлөөллөө.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт нүүрс олборлолт 34,2 хувь, газрын тос, шатдаг хий олборлолт 59,3 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт хүнсний бүтээгдэхүүн, ундаа үйлдвэрлэл 22,1 хувь, арьс, шир боловсруулах, ширэн эдлэл, гутал үйлдвэрлэл 42,5 хувь, цаас, цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 88,1 хувь, химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 27,3 хувь, резин болон хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэл 41,1 хувь, тээврийн бусад хэрэгсэл үйлдвэрлэл 11,1 хувь, цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлт, усан хангамжийн салбарт цахилгаан, дулаан, уур үйлдвэрлэл 2,2 хувь зэрэг дэд салбарын үйлдвэрлэл нэмэгдлээ.
Улсын хэмжээнд 2009 оны урьдчилсан гүйцэтгэлээр нийт 279,4 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил гүйцэтгэсний 250,6 тэрбум төг буюу 89,7 хувийг дотоодын барилгын байгууллагууд, 28,8 тэрбум төгрөг буюу 10,3 хувийг гадаадын барилгын байгууллагууд гүйцэтгэсэн байна.

Санхүүгийн зах зээл, мөнгөний тойм
Mонгол банкны мэдээгээр мөнгөний нийлүүлэлт (M2) 2009 оны эцэст 2880,0 тэрбум төгрөгт хүрч нь өмнөх сарынхаас 164,8 тэрбум төгрөгөөр буюу 6,1 хувиар өсч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 610,0 тэрбум төгрөгөөр буюу 26,9 хувиар өсчээ байна. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2009 оны 12 дугаар сарын эцэст 371,8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сарынхаас 7,9 тэрбум төгрөгөөр буюу 2,2 хувиар өсч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35,4 тэрбум төгрөгөөр буюу 8,7 хувиар тус тус буурлаа. Иргэд, байгууллагын төгрөгийн хадгаламж өмнөх, сарынхаас 86,8 тэрбум төгрөг буюу 7,6 хувиар, 2008 оны 12 дугаар сарынхтай харьцуулахад 335,6 тэрбум төгрөг болжээ. Гадаад валютын хадгаламж 2009 оны эцэст 622,1 тэрбум төгрөг болж өмнөх оны 12 дугаар сарынхаас 181,9 тэрбум төгрөг буюу 41,3 хувиар нэмэгджээ.
2009 оны 12 дугаар сарын эцэст аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2655,0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарынхаас 23,0 тэрбум төгрөг буюу 0,9 хувиар өсчээ.
Санхүүгийн салбарын нийт хөрөнгийн 95 орчим хувийг эзэлдэг банкны салбарын актив хөрөнгө өмнөх оны эцэстэй харьцуулахад 2009 оны эцэст 21.8 хувиар буюу 733.2 тэрбум төгрөгөөр өссөн нь өмнөх оны сүүлийн хагас жилд буураад байсан иргэд, байгууллагын банкинд итгэх итгэл сэргэж, харилцах, хадгаламжийн хэмжээ өссөнтэй холбоотой.

Эх үүсвэр: Үндэсний Статистикийн Хороо

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review