Thursday, December 3, 2009

National Life Insurance Signs Partnership with WellPoint’s WPMI


Нэйшнл Лайф Даатгал ХХК 2009 оны 11 сарын 23-нд Хувийн Эрүүл мэндийн даатгалыг Монгол улсад нэвтрүүлэх үйл ажиллагааны ”Гарын үсэг зурах ёслолын ажиллагаа”-г зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээн дээр Нэйшнл Лайф Даатгал ХХК нь WPMI компанитай хамтран ажиллах түншлэлийн гэрээнд гарын үсэг зурсан. Тус WPMI нь АНУ-ын Well Point компанийн Шанхай дахь салбар компани бөгөөд даатгуулагчийн нөхөн төлбөртэй холбоотой бүхий л үйл ажиллагааг хэрэгжүүлэх ба хамтын ажиллагааны гэрээнд даатгуулагчийн эмчилгээнд хяналт тавьж, эмчилгээний зардал, төлбөрийн нэхэмжлэлийг шийдвэрлэхээр тусгагдсан байна.

Ёслолын ажиллагаанд оролцохоор тус эрүүл мэндийн даатгалын давхар даатгалын үйл ажиллагааг хариуцаж байгаа Мюних Ре компанийн Эрүүл мэндийн даатгалын салбарын Дэд захирал, Ерөнхий менежер ноён Уилъям Боссани, WPMI компанийн Ерөнхий захирал ноён Жон Петр Домейка нар хүрэлцэн ирсэн ба УИХ-ын зарим эрхэм гишүүд, Төрийн захиргааны байгууллагын удирдлагууд, Эмнэлгийн байгууллагын дарга нар, Хамтрагч түншүүд, зарим Даатгуулагч байгууллагын удирдлагууд болон бусад холбогдох албан тушаалтнууд уригдан оролцлоо.

Эрүүл мэнд нь эдийн засгийн хөгжлийг хангах, ядуурлыг бууруулах чухал хүчин зүйл төдийгүй хөгжлийн тулгамдсан зорилтуудын нэгэнд зүй ёсоор багтдаг тул эрүүл мэндийн салбарын санхүүжилтын тогтолцооны нэг механизм болох хувийн эрүүл мэндийн даатгалыг хөгжүүлэх нь манай орны хувьд томоохон дэвшил авчрах юм.

“Эрүүл байх нь хүний эрхэм эрх юм. Эрүүл мэнд бол хүн төрөлхтөний амьдралд үнэ цэнийг бий болгогч үндсэн нөөц бололцооны нэг” гэж Нобелийн шагналт эдийн засагч Амагтая Сен онцлон тэмдэглэсэн байдаг. Иймд ард иргэдийнхээ эрүүл мэндийн асуудлын чухал хэсэг болох эмнэлэг, эмчилгээний зардлыг өндөр зэрэглэлийн даатгалаар төлөх зорилгоор Нэйшнл Лайф Даатгал компани Хувийн эрүүл мэндийн даатгалыг Монгол улсад нэвтрүүлэх, хөгжүүлэх алхамыг хийж байна.

Нэйшнл Лайф Даатгал ХХК-ийн Эрүүл мэндийн даатгал нь Монгол Улсын эрүүл мэндийн салбар дахь хамгийн сайн үйлчилгээ төдийгүй эмчилгээ, оношлогоо өндөр хөгжсөн гадаад улс орнуудад эмчлүүлэх боломжийг даатгуулагчдад олгох юм. Энэ зорилгоороо Нэйшнл Лайф Даатгал ХХК нь эмнэлгийн байгууллагууд, оношлогооны төвүүд, эмийн байгууллагуудыг сонгон шалгаруулж хамтран ажиллах болно.

Эрүүл мэндийн үзүүлэлт ба эдийн засгийн өсөлтийн хооронд шууд хамаарал байгааг эдийн засагч нар тогтоосныг харахад өвчний улмаас хувь хүний эдийн засгийн сайн сайхан байдал алдагдаж улмаар зах зээлийн орлого болон дундаж наслалт буурах, мөн сэтгэл зүйн тайван байдал алдагдах буюу ”өвчний шаналал”-д хүргэдэг байна. Зах зээлийн орлого буурах явдал наад зах нь өвчний улмаас хөдөлмөрийн зах зээлийн орлого буурах, хүүхэд насандаа өвчилсний улмаас насанд хүрсэн хойноо орлого олох чадамж алдагдах болон зуурдаар эрт нас барсны улмаас ирээдүйн орлого алдагдах зэрэг хэлбэрээр ажиглагдаж байна. Мөн хүн өнөөдөр эрүүл боловч хэзээ өвчин тусах нь тодорхойгүй байдгаас эрсдэл дагуулж байдаг. Мэдээж өвчилсөн нөхцөлд эмчилгээ, эм тарианд мөнгө шаарддагаас олон өрх гэр, хувь хүмүүс өр тавих, эд хогшлоо худалдах зэрэг санхүүгийн хувьд хүндрэлд ордог. Монгол Улсаас ч, хувь хүмүүсээс ч гадаадад эмчилгээ хийлгэхтэй холбоотой маш их хэмжээний зардал гарч байна. Энэ бүх бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд өндөр хамгаалалттэй хувийн эрүүл мэндийн даатгал чухал үүрэг гүйцэтгэх боломжтой юм.

Хувийн эрүүл мэндийн даатгалын эерэг нөлөө

Хувь хүн өөрийн эрүүл мэндээ найдвартай хамгаалах, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг авах, өөрийн үзүүлэх эмч болон эмнэлгээ чөлөөтэй сонгоход хувийн эрүүл мэндийн даатгал тусалдаг юм.

Хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь хувь хүн буюу даатгуулагчид ихээхэн ашиг тустай байхын зэрэгцээ улс оронд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өндөр хөгжих боломж бүрдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.

Энэхүү даатгалын сангаас аливаа өвчтөн буюу үйлчлүүлэгчид зарцуулсан эмнэлгийн зардлыг зах зээлийн журмаар төлдөг тул эмнэлгийн орлого бодитой төвлөрч улмаар тоног төхөөрөмжийн шинэчлэл болон үйл ажиллагаа, үйлчилгээний чанарт зориулах эмнэлгийн хөрөнгө мөнгө хангалттай болж, эмчийн хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдсэнээр тэдний мэргэжлийн ур чадвар өсдөг юм байна. Өөрөөр хэлбэл эмнэлгийн санхүүжилтийг бодитой болгосноор хөгжил дэвшилд нь нөлөөлдөг байна.

Хувийн эрүүл мэндийн даатгал нь амьжиргааны түвшин харьцангуй өндөр бүлэг хүмүүсийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний эрэлт хэрэгцээг өөрсдөөр нь санхүүжүүлэх замаар нөхцөл бүрдүүлдэг. Ингэснээр ядуу болон бусад эмзэг бүлгийн хүмүүсийн тусламж үйлчилгээнд төрийн хязгаарлагдмал нөөцийг чиглүүлэх боломжийг нэмэгдүүлдэг.

Даатгалын компаниуд орлого, ашгаа нэмэгдүүлэх үүднээс үйл ажиллагаагаа уян хатан байлгаж, аливаа шинэ санаачилга, бүтээмжийг байнга дэмжин хэрэгжүүлж байдаг нь улсын салбарт нөлөөлж, өөрчлөлт шинэчлэлийг нь эрчимжүүлэх талтайн дээр үйлчлүүлэгчдийн сонголт хийх боломжийг бүрдүүлдэг.

НЭЙШНЛ ЛАЙФ ДААТГАЛ КОМПАНИЙН Эрүүл мэндийн даатгалын давуу талууд

· Даатгал үйлчлэх нутаг дэвсгэр хязгааргүй буюу дэлхий дахинд үйлчилнэ.
· Эмнэлэг эмчилгээний зардал төлөх дээд хязгаар их өндөр буюу US $1,000,000.
· Энэхүү даатгал нь үйлчлэх нутаг дэвсгэр болон эмнэлэг, эмчилгээний зардлыг нөхөх хэмжээний хувьд ялгаатай 3 төрөлтэй ба хэрэглэгч өөртөө тохирсныг сонгох эрхтэй. Үүнд:
- Platinum plan – Дэлхий дахинд US $1 000 000 хүртэлх хэмжээгээр,
- Gold plan – АНУ, Канад орохгүйгээр дэлхийн бусад улс оронд US $1 000 000 хүртэлх хэмжээгээр,
- Silver plan – Ази тивд US $300 000 хүртэлх хэмжээгээр.
· Эрүүл мэндийн даатгал нь эрүүл мэндээ найдвартай хамгаалуулах, эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг авах, өөрийн үзүүлэх эмч болон эмнэлгээ чөлөөтэй сонгох боломж олгоно.

· Даатгалын гэрээ нь олон улсын түвшинд боловсрогдсон.
· Эрүүл мэндийн даатгалын эмнэлгийн тусламж үйлчилгээний багц нь анхан шатны болон урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг дэмжсэн төдийгүй хэвтэн эмчлүүлэх, амбулаториор үйлчлүүлэх, эмнэлгийн яаралтай тусламж, сэхээн амьдруулах болон түргэн тусламжийн үйлчилгээний зардлыг бүрэн хамарсан.

Даатгалд хамрагдахын ач холбогдол

- Өндөр зэрэглэлийн даатгал нь даатгуулагчийн амьдралын бас нэр төрийн баталгаа болдог.
- Монголын эрүүл мэндийн салбар дахь хамгийн сайн үйлчилгээг авна.
- Эмчилгээ, оношлогоо өндөр хөгжсөн улс орнуудад эмчлүүлэх боломжийг олгоно.
- Санхүү мөнгөний бэрхшээлгүйгээр эмчлэгдэн, эдгэрнэ.
- Таашаалд нийцсэн эмнэлэг, үйлчилгээг хүртэн бухимдал, дарамт багатай эмчлэгдэнэ. - Даатгалын үйлчилгээ нь эмнэлэгт танил тал хайх, хүн гуйх зэрэг илүү ажил, хүнд суртлыг арилгана.
- Оношлогоо, эмчилгээ оновчтой, үр дүнтэй байх тал дээр даатгал давхар хяналт тавина. - Даатгуулагчийн оролцоогүйгээр эмчилгээний зардлын төлбөр тооцоо шийдвэрлэгдэнэ.

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review