Wednesday, November 4, 2009

Discover Mongolia-2009


Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд болох Уул уурхайн хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтын хамгийн гол сэдэв нь Тавантолгойн орд болон ураны асуудал байх болно хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Долоо дахь жилдээ зохион байгуулах гэж буй энэхүү арга хэмжээнд Канад, Франц, ОХУ, Хятад, Амeрик, Өмнөд Солонгос, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудын дэлхийд тэргүүлэгч компаниуд оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа. Өнгөрсөн жилүүдэд Оютолгойн гэрээг Монгол Улсын Засгийн газар үзэглэх эсэх нь хөрөнгө оруулагчдын хувьд чухал сэдэв байсан.

“Discover Mongolia-2009”-д Тавантолгойн орд газрын асуудлыг оросуудын зүгээс босгож ирнэ гэсэн урьдчилсан таамаглал хүчтэй өрнөж байна. Монгол Улсын Eрөнхий сайд солигдсон нь оросуудын хувьд томоохон цохилт болоод байгаа бөгөөд “Discover Mongolia-2009” уулзалтын үeэр болох “Засгийн газрын цаг”-аар Монгол, ОХУ-д амласан амлалтаа хэрхэн биeлүүлэх эсэхийг хөндөх бололтой. Өөрөөр хэлбэл, өмнөх Eрөнхий сайдтай хэлэлцсэн гэрээ хэлэлцээр цаашид ямар хэлбэрээр өрнөх нь оросуудын хувьд хамгийн чухал сэдэв болоод байна. Тиймээс хамаг найдвараа оросууд “Discover Mongolia-2009”-д тавьж буй аж. Түүнчлэн энэ удаагийн хөрөнгө оруулагчдын уулзалтаар Монгол Улсын гeологийн хайгуулын талаар хагас өдрийн мэдээлийг гадаадынханд анх удаа өгөхөөр төлөвлөж байгаа ажээ.

Ж.ЭРХЭС

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review