Saturday, June 20, 2009

Corporate Governance of Insurance Industry

Даатгалын салбарын компанийн засаглалын кодекс

Даатгалын компаниудад зориулсан зөвлөмж

Энэхүү зааврын зорилго нь даатгалын салбарын компани засаглалын кодексийг үр ашигтайгаар хэрэгжүүлэх, бизнесийн үр ашигийн төлөө компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино. Санхүүгийн зохицууулах хороо нь даатгалын салбарын компанийг одоо мөрдөгдөж буй эрх зүйн актуудын хүрээнд компанийн оновчтой засаглалын кодексийг нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

Засаглалын кодекс нь даатгалын салбарын компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх дээд түвшний удирдлагад зөв зохистой мэдээллийг хурдан хугацаанд хүлээн авч шийдвэр гаргах үйл явцад нь хамаарарлтай бөгөөд дараах зүйлсийг агуулна. Үүнд: засаглалын зарчим, нээлттэй байдал, аюулгүй байдал, тусгаар байдал болон хариуцлагын тогтолцоо, олон нийтийн өмнө хүлээх үүрэг зэрэг орно. Даатгалын салбарын компанийн дээрх асуудлууд болон санхүүгийн байдал, үйл ажиллагааны гүйцэтгэл, засаглалын зохион байгуулалт зэрэг нь компанийн засаглалын кодексийн ерөнхий бүтцэд хамаарагдана.

Засагалын кодекс нь мөн эрх зүйн болон бусад зохицууулалтын шаардлагуудыг өөртөө агуулсан байна.

Татаж авах

Эсвэл


0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review