Tuesday, April 28, 2009

M-Solid Bond




"М-Солид" бондын тухай

Төслийн танилцуулга

М-Солид ХХК нь импортыг орлох, чанар сайтай орчин үеийн дэвшилтэт технологи бүхий барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлэх зорилгоор БЗД Х хороонд орших өөрийн эзэмшлийн газар дээр өдөрт 1000 м2 дээвэр, 800 метр2 ханын хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг байгуулаад байна.

Тус компани дулаан сайн хадгалдаг, ус чийгэнд тэсвэртэй, хөнгөн, бат бөх, эрүүл мэндийн шаардлага хангасан хана болоод дээвэр үйлдвэрлэж эхлээд байгаа бөгөөд эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор "М-Солид" бондыг хаалттай хүрээнд хөрөнгө оруулагчдад санал болгон гаргаж байна.


Төслийн шаардлагатай санхүүжилт, Бондын санхүүжилтээр хийгдэх ажлууд
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж ашиглалтад оруулах, бүтээгдэхүүн агуулах барилга байгууламжийг гүйцээн барих, үйлдвэрийн зам талбайг хатуу хучилттай болгох, цахилгааны нэмэлт трансформатор байрлуулах, түүхий эд худалдан авах, үйл ажиллагааны урсгал зардлыг санхүүжүүлэх зорилгоор 350 сая төгрөгийн хөрөнгийн хэрэгцээ байна.

Энэхүү 350 сая төгрөгийн хөрөнгийг бонд гаргах замаар босгох шийдвэрийг М-Солид ХХК гаргасан ба санал болгож буй бондоор төвлөрүүлэх мөнгөн хөрөнгийг дараах зориулалтаар ашиглах юм. Үүнд:

Үйлдвэрийн тоног төхөөрөмж 130,0 сая
Үйлдвэрийн зам талбайн хатуу хучилт 85,0 сая
Бүтээгдэхүүн хураах саравч 40,0 сая
Түүхий эд материал 35,0 сая
100 кв трансформатор 50,0 сая

Нийт 350,0 сая төгрөг

"М -Солид" бонд хөрөнгө оруулагч танд ямар АШИГТАЙ вэ?

  • Өгөөж (бондын жилийн хүү 21.6 хувь) нь банкны хугацаат хадгаламжийн хүүгийн дундаж (жилийн 18.6 хувь) түвшнээс 16.13 хувь дээгүүр
  • Хүүг сар бүр тооцож олгоно;
  • Эрсдэлгүй хөрвөх чадвар сайтай. Бонд эзэмшигч нь эзэмшиж буй бондоо хоёрдогч зах зээлд зах зээлийн үнэ ханшаар нь бусдад худалдах бүрэн боломжтой;
  • Бонд эзэмшигч нь эзэмшиж буй бондоо барьцаа, баталгаа болгож Эн Ви Си ББСБ-аас зээлийн санхүүжилт авах боломжтой;
  • Бондыг эргүүлэн авах баталгааг М-Солид ХХК-ийн толгой компани болох Эм Ай Эйч ХХК-иас тусгайлан гаргаж байгаа юм.
  • Бонд эзэмшигчдэд "Эм Ай Би Жи" ХХК-ийн зүгээс бондоор санхүүжигдэж буй төслийн гүйцэтгэл танилцуулгыг цаг тухай бүрд нь мэдээлж бонд эзэмшигчийн зүгээс хяналт тавих боломжийг олгоно.

Та "М-Солид" бондыг худалдан авахаар сонирхож байвал үнэт цаасны танилцуулгатай /Prospectus/ сайтаар танилцаад дараах хаягаар манайд хандана уу.


MIBG ХХК

303 А тоот Амбассадор оффис,
Энхтайваны өргөн чөлөө 15/А, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
Утас: (976) 7011 1403
Факс: (976) 7011 0781
Email: mibg@fscomongolia.com

Төслийн хэрэгжилтийн явцын мэдээлэл: (шинэчилсэн огноо: 2009.04.08)

  • Төслийн хэрэгжилттэй танилцсан ажлын ТАЙЛАН-г үзэх
  • Хөрөнгө зарцуулалтын товч тайлан:
М-Солид ХХК-аас 04.08-ны өдөр MIBG ХХК-д 021/2009 тоот албан тоотыг хавсралтын хамт ирүүлж бондын борлуулалтын орлогоос олгогдсон 150 сая төгрөгийн санхүүжилтын зарцуулалтыг тайлагнасан байна. Үүнд:

    • Материал түүхий эд, тоног төхөөрөмж, сэлбэг худалдан авалт 92,108,200 төг
    • Гааль, НӨАТ 16,049,528 төг
    • Томилолтын зардалд 1,373,396 төг
    • Бусад 2,751,780 төг
НИЙТ ЗАРЦУУЛАЛТ 112,282,907 төг
ҮЛДЭГДЭЛ 37,717,093 төг

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review