Дэлхийн Өсөлт байгууллага нэрт эдийн засагч Др. Роберт Шапирогийн Монголын уул, уурхайн салбарын татвар, зохицуулалтын бодлогын талаар хийсэн судалгааг нийтэд танилцуулж байна
Монгол Улс, Улаанбаатар хот - АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтоны захиргаанд Эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд нарийн бичгийн дарга асан, эдүгээ олон улсын эдийн засгийн асуудлаар зөвлөгөө өгөх Сонекон компаний захирал Др.Роберт Шапирогийн хийсэн судалгааны тайланг Дэлхийн Өсөлт байгууллгаас өнөөдөр олон нийтэд танилцуулж байна. “Монголын эдийн засгийн шинэчлэл: Татвар, зохицуулалтын бодлогын уул уурхайн салбарт үзүүлэх нөлөө” гэсэн гарчигтай энэхүү тайланд ашиглалт хийхээр төлөвлөж буй томоохон 6 ордыг судлаж үзээд тус улсад үйлчилж буй өнөөгийн татвар, зохицуулалтын бодлогоор явбал эдгээр төслүүд удаашрах буюу бүрмөсөн зогсоход хүргэхээс гадна Монголын уул уурхайн салбарт цаашдаа хөрөнгө оруулалт хийх сонирхолгүй болгохоор байна гэсэн дүгнэлт хийсэн байна.
“Монголын эдийн засгийн шинэчлэл: Татвар, зохицуулалтын бодлогын уул уурхайн салбарт үзүүлэх нөлөө” хэмээх энэүү тайланд ашиглахаар төлөвлөж буй зургаан томоохон ордыг судалжээ.Эдгээр нь Таван Толгой, Оюу Толгой, Төмөртөй, Асгат, Дорнод ба Гурванбулаг- Мардай болно. Төслүүдийн эдийн засгийн эерэг үр нөлөө нь Монголын эдийн засагт дараах байдлаар илэрнэ.
- ДНБ жилд 1.5 тэрбум ам.доллараар өснө;
Байдал ийм байгаа боловч Монгол улсын баримталж буй өнөөгийн бодлогоос болж дээрх төслүүд зогсож улс оронд өгөөжөө өгч чадахгүйд хүрэхээр байна. Таатай бус нөхцлүүдийн заримыг дурдвал: Ашигт малтмалын НАТ-ийг 2,5-аас 5 хувь болтлоо нэмэгдсэн, зэс болон алтанд маш өндөр 68 хувийн гэнэтийн ашгийн татвар оногдуулсан, уурхайн эзэмшилд төрийн хэсэгчилсэн оролцоо байгаа (34 хувиас дээш 50% хүртэл, бүр 51% хүрэх боломжтой), уурхайн ашиглалтад татварын хөнгөлөлт цөөрсөн, ашигт малтмалын лицензийн хугацааг богиносгосон зэрэг болно.
0 comments:
Post a Comment