Thursday, March 12, 2009

Mongolian central bank is going to raise it's policy rate from 9.5% to 14%!

Монголбанк 9.75 хувьтай байсан бодлогын хvvгээ 14 хувьд хvргэж єсгєв.

Тєвбанкны тэргvvн vндэсний мєнгєн дэвсгэртээ аврах гарцыг олж харжээ.
Монголбанкныхан бодлогын хvvгээ 14 хувьд хvргэх болсноо єчигдєр зарлав. Л.Пvрэвдорж ерєнхийлєгч эл шийдвэрээ хамгийн оновчтой хэмээн vзэж байна. "Тєгрєгийн ханш тогтворжиход бизнесийн орчин дагаад сэргэнэ" хэмээн тэрээр уулзалтын эхэнд онцлон хэлсэн юм. Тєвбанкны хvv 9,75 хувьтай байсан. Банкуудын зээлийг татрааж, vйлдвэрлэгчдийг vvдээ барихад энэ нь чамгvй нєлєєлсєн гэж эдийн засагчид vздэг. Харин одоо 14 хувьд хvрсэн бодлогын хvv бизнесийнхэнд хэрхэн тусах бол.

ГАРЦ 1. БОДЛОГЫН ХVVГ 14 ХУВЬД ХVРГЭХ
Энэ нь тєгрєгт итгэх итгэлийг сэргээх эхний алхам. Монголбанкнаас арилжааны банкуудад олгох аливаа санхvvжилтийн хэрэгслийн хvv эл бодлогын хvvтэй уялдан єєрчлєгдєж байхаар хvvний бvтцийг шинэчилжээ. ОУВС-гаас авах зээл, хандивлагчдын санхvvжилтээр нийт 700 орчим сая ам.доллар манай улсад орж ирэхээр тооцоо гаргажээ. Энэ мєнгєний багагvй хэсэг арилжааны банкуудад байрших ч иргэд, бизнесменvvдэд єгєх зээлийн хvv єсєх нь тодорхой боллоо.

ГАРЦ 2. АРИЛЖААНЫ БАНКНЫ ЭРСДЭЛ ДААХ ЧАДВАРЫГ ДЭЭШЛVVЛЭХ
Дотоодын эдийн засгийн єсєлт саарснаас харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, арилжааны банкуудын хариуцлагыг дээшлvvлэхийн тулд Монголбанк дараагийн нvvдлээ ийн хийлээ. Банкны єєрийн хєрєнгийн хvрэлцээний зохистой харьцааг 10 хувиас 12 хувь болгон нэмэгдvvлснээр эрсдэл даах чадвар нь дээшилнэ гэж vзэж байгаа юм. Валютын нєєц 514,7 сая ам.доллар болж єссєн нь импортын хэрэгцээ хумигдаж байгаа энэ vед дотоодын гурван сарын хэрэгцээг хангахаар мєнгєн дvн болж байна.

ГАРЦ 3. ЭРСДЭЛИЙН САНГИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ БУУРУУЛАХ
Банкны vйл ажиллагаанд учирч болзошгvй эрсдэлийг хаахаар зохих хэмжээний эх vvсвэрийг ємнєх жилvvдэд бvрдvvлсэн байна. Єнєєдєр тэр vvсвэрийг тvлхvv ашиглан банкны зээлжvvлэх чадварыг дээшлvvлэхээр эрсдлийн сангийн хувь хэмжээг бууруулан тогтоожээ.

Монголбанкны ерєнхийлєгч Л.Пvрэвдоржоос цєєн асуултад хариулт авлаа.

-Гадаадын улс орнууд бодлогын хvvгээ бууруулж, банкууддаа мєнгє нийлvvлж байхад манайх харин ч эсрэг шийдвэр гаргалаа. Хvvгээ нэмэх зайлшгvй шаардлагатай гэж vзсэн хэрэг vv?
-Монголыг гадаад орнуудтай жиших хэрэггvй. Тэдгээр улсын эдийн засгийн бvтэц нь Экспорт, импортын тэнцлээр явагддаг. Манайд байдал єєр. Экспортын гол тvvхий эд алт, зэсийн vнэ дэлхийн зах зээлд унасаар байна. Энэ нєхцєлд манайд орж ирэх валютын нєєц багасана. Мєнгєний бодлогоо зєєллєх бус чангалж байгаа нь тєгрєгєє сэргээх алхам болох учиртай!

-Энэ шийдвэр арилжааны банкуудын зээлийн хvvд єєрчлєлт оруулах болов уу?
-Арилжааны банк, бизнесийн салбарт энэ шийдвэр хvнд тусах нь мэдээж. Банкууд зээлийн хvvгээ тодорхой хувиар нэмж таарна.

-Банкууд хэзээнээс зээл олгож эхлэх бол, мєнгєний эх vvсвэрээ Тєвбанкнаас харж байгаа?
-Банкууд хаврын зээл олгох эх vvсвэртэй байгаа. Гэвч хvссэн бvхэнд энэ мєнгє олдохгvй. Шалгуур єндєрсєж, энэ жилийн хувьд зээлдэгчид тавих шvvлтvvр улам нарийсна.

-Бодлогын хvvгээ хэдийд зєєллєх юм бэ?
-Хадгаламж эргэн банкинд тєвлєрч, инфляц таван хувиас доош бууж, тєсвийн алдагдал буурч, валютын нєєц сэргэсэн цагт л бодлогын хvvгээ бууруулах талаар ярина.

И.Тогтох

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review