Tuesday, March 17, 2009

Монголын уул уурхайн эрдэмтэн Дэлхийн тvvхэнд бичигдлээ.

ШУТИС-ийн харъяа Уул уурхайн хүрээлэнгийн захирал, УУИС-ийн профессор, доктор Б.Пүрэвтогтох олон улсын хоёр том өргөмжлөлийн эзэн боллоо. Америкийн намтар судлалын хүрээлэнгээс эрхлэн гаргаж байгаа “Great Minds of the 21 st Century” буюу “XXI зууны их ухаантнууд ” гэж монголоор нэрлэж болох XXI зууны шилдэг 1000 хүний намтрыг хэвлэх номонд, мөн Англи улсын Кембридж хотод үйл ажиллагаа явуулдаг Олон улсын намтар судлалын төвөөс эрхэлж гаргадаг “TOP 100 Scienstists-2008” буюу “2008 оны TOP100-эрдэмтэд” номуудад ШУТИС-ийн харъяа Уул уурхайн хүрээлэнгийн захирал, УУИС-ийн профессор, доктор профессор Б.Пүрэвтогтохын намтар шалгарсан байна. Эдгээр байгууллагууд нь зууны болон оны шилдгүүдээ үйл хэрэг нь бусдаас ялгарч хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээс тодруулж, сонгон шалгаруулахдаа глобал сүлжээ бүхий тусгай хүрээлэн ажиллуулдаг юм байна. Зууны шилдгүүдийг тодруулах номонд Альберт Эйнштен, Марк Твейн, Мартин Лютер Кинг, Далай лам, Маргарет Течер, Жон Ф Кеннеди зэрэг суут хүмүүсийн намтар өмнөх зууны номуудад орсон байна. Харин Монголоос гэвэл Америкийн ABI номонд академич, физикч Намсрай, Академич, химич Амгалан, ШУТИС-ийн ХМТС-ийн профессор, ТШУ-ны доктор Сүхбаатар, Английн IBC-н номонд Академич, ХАА-н эрдэмтэн Алтансүх агсан нар орж байжээ. Доктор Б.Пүрэвтогтоход номонд орсныг нотлох өргөмжлөлүүд нь АНУ-д Вашингтон хотноо болох “World Forum” –ны урилгын хамт ирсэн байна.

Б.Пүрэвтогтох багшдаа эрдмийн ажилд нь амжилт хүсье.

Эх сурвалж: WWW.MINING.MN

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review