Thursday, February 19, 2009

Life Insurance information


Хvн бvр өөрийн амьдралаа аз жаргалтай элбэг хангалуун санаа зовох зvйлгvй өөдрөг сайхан байгаасай гэж хvсэхийн зэрэгцээ энэ зорилгоо биелvvлэхийн төлөө уйгагvй хөдөлмөрлөдөг.
Гэвч хvн тvvний vйл ажиллагаа төгс бус болохоор өөрийн vйлдэл болон байгалийн хvчний нөлөө, техник технологийн шинж чанартайхолбоотой олон төрлийн эрсдэлvvдтэй байнга учирдаг. Жнь: Хэн
нэгэн аялалаар юмуу нислэгээр явах гэж байгаа бол бараабvтээгдэхvvн, эд хогшил, амь насаа алдах ч эрсдэл тулгарч болзошгvй.
Мөн гэр бvлээ тэжээгч гэнэт нас барвал vлдсэн ар гэрийхэн нь цаашид хэрхэн амьдрах болон тэтгэвэрт гарсаныхаа дараа урт наславал санхvvгийнхээ хэвийн байдлыг яаж тогтвортой хадгалж vлдэх вэ? зэрэг олон чухал асуудлууд амьдралд тохиолддог. Хэлж биш хийсч ирдэг эрсдэлvvдээс болж vvсэх санхvvгийн хvндрэлтэй байдлаас өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар бодож олсон санаануудаас хамгийн шалгарсан арга нь даатгал юм. Манай оронд 1960-аад оноос эхлэн даатгалын vйл ажиллагаа явуулж эхэлсэн нь Монгол улсад даатгалын vндэс суурийг анх тавьжээ. Тэгвэл 2008 оноос Монгол улсад анх удаа “Нэйшнл Лайф даатгал” ХХ компани амьдралын урт хугацааны даатгалын цогц vйлчилгээг эхлэн нэвтрvvлж байна. Бид тус компаний зөвлөх Ц.Цэндтэй уулзаж ярилцлаа.

-Та манай уншигчдад компанийхаа талаар танилцуулахгvй юу?
-Манай компани нь амьдралын урт хугацааны даатгалын зах зээл дээр өрсөлдөх чадвартай олон улсын жишиг хvрсэн даатгалын бvтээгдэхvvнvvдийг Монголчууддаа анх удаа хvргэж биднийг насан турш дагаж явдаг эрсдэлvvдээс урт хугацаанд хамгаалах анхны vйл ажиллагааг эрхлэж байгаадаа баяртай байна. Манай компани нь 2007 оны сvvлчээр 1.0 тэрбум гаруй төгрөгийг дvрмийн сандаа байршуулж, урт хугацааны даатгал эрхлэх тусгай зөвшөөрлийг Монгол улсын санхvvгийн зохицуулах хорооноос авсан. Монгол улсад урт хугацааны даатгал эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, Монголын даатгалын салбарт томоохон vсрэлт хийж байгаа анхны компаниюм. Даатгалын салбарт мэргэжлийн гэгдэх боловсон хvчний баг бvрдvvлж 20 гаруй vндсэн ажилтан, 100 орчим даатгалын төлөөлөгчөөр дамжуулан танд бvтээгдэхvvн vйлчилгээг хvргэх болно. Насан туршдаа ч амьдралаа даатгаж болохурт хугацааны даатгал нь хэд хэдэн төрлийн бvтээгдэхvvн vйлчилгээтэй. Уг бvтээгдэхvvнvvд нь таны хэрэгцээ шаардлагад тохирсон, олон улсын жишигт хvрсэн, vйлчилгээний анхны төрөл юм.

-Амьдралын уртхугацааны даатгалын зарчим, давуу тал юу вэ?
-Амьдралын урт хугацааны даатгалын vндсэн зарчим нь даатгуулагчдын төлсөн хураамжаар сан байгуулж өсгөн даатгалын тохиолдол (хохирол учирсан) болсон vедсангаасаа зарцуулах замаар даатгуулагчдыг элдэв эрсдлээс хамгаалах vндсэн зарчимтай юм. Урт хугацааны даатгалын бvтээгдэхvvнийг худалдан авсан хvнд урт хугацаанд жишээлбэл: 10-20 жилийн хугацаанд даатгал vйлчлэх бөгөөд даатгалын тохиолдлыг 100% төлж шийддэгээрээ ердийн даатгалын компаниас ихээхэн ялгаатай. Даатгуулагчид гэрээгээ тохиролцсон vнэлгээг заасан хугацаандаа тvргэн шуурхай олгодогоороо, уг даатгалурт хугацаанд vргэлжилдэгээрээ бусад даатгалаас ялгаатай бөгөөд vvгээрээ туйлын их давуу талтай. Урт хугацааны даатгал нь даатгуулагчын амь нас, эрvvл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалт зэргээс vvдэлтэй ирээдvйд учирч болох санхvvгийн эрсдэл хvндрэлээс бvрэн хамгаална. Мөн дэлхийн аль ч оронд байсан даатгалын хамгаалалтанд бvрэн байх боломжтой бөгөөд Монгол улсад байхдаа даатгалын бvтээгдэхvvнийг авсан байхёстой.

-Амьдралын урт хугацааны даатгал хаана хэрхэн vvссэн юм бол?
-Амьдралын даатгал ньXVII-XVIII vед Англид анх vvссэн бөгөөд далайндаатгалын маягаар хийгдэж эхэлсэн.Тэр vед хөлөг онгоц,ачааг даатгахаас гадна онгоцны ахмадын амь насыг даатгадаг байв. Улмаар далайчидыгдалайн аялалынvед нас барахаас даатгадаг клуб Лондогийн Флитстритэд байгуулагдсан тvvхтэй.

-Танай компани хэдэн төрлийн бvтээгдэхvvн vйлчилгээг явуулах вэ?
-Манай компани амьдралаас ирээдvйд vvсэх тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдэхэдчиглvvлж олон төрлийн (10-аас доошгvй) бvтээгдэхvvнvйлчилгээг эхний ээлжинд гаргана.

Одоогийн байдлаар буюу эхний ээлжинд:,
1. Хувь хvний хугацаатдаатгал
2 .Х у р и м т л а л ы ндаатгал
3 .Б а й г у у л л а г ы нхугацаат даатгал
4.Эргэн төлөгдөхнөхцөлт хуримтлалындаатгал гэсэн төрлvvдийггаргаж байна.
Цаашдаа бvтээгдэхvvнvйлчилгээг тасралтгvй vзvvлэхээр хувь хvн, албан байгууллага бvрт хvрч ажиллах зорилттой ажиллаж байна. Энэ бvтээгдэхvvнvvд нь олон улсын жишигт хvрсэн vйлчилгээний анхны төрөл юм. Манай компани дэлхийн даатгалын зах зээл дээр нэрхvндтэй санхvv төлбөрийн өндөр чадвар бvхий Гадаадын даатгалын хэд хэдэн компанид өөрсдийнхөө эрсдлийг давхар даатгуулжбайгаа учир vйл ажиллагааны хувьд ихээхэн найдвартай vйлчилгээ туслалцааны хувьд итгэл vнэмшилтэй.

Хувь хvнд чиглэсэнбvтээгдэхvvн:
Амьдралын даатгал
Таны амьдралд учирч болох даатгалын эрсдлийг урьчилан тооцоолсны vндсэндээр таньтай даатгалын vнэлгээболон бусад холбогдох зvйлийг нэг бvрчлэн тохиролцоно.
Амьдралын даатгалын энэ төрөлд даатгуулсанаар ирээдvйд учирч болох хvндрэлийг санхvvгийн бэрхшээлгvй туулахад таньтанд болон таны гэр бvлтуслана.

Хуримтлалын даатгал
Та энэ даатгалд хамрагдсанаар өөрийн мөнгөө өсгөж, тухайн vеийн хэрэгцээгээ vндэслэн бөөнд нь, эсвэл хэсэгчлэн авч болно. Мөн та хуримтлуулсан мөнгөө барьцаалан банкнаас зээлавах, өөрийн зээл болон хvvгийн төлбөрөө хаалгаж болно. Хуримтлалын даатгал нь санхvvгийн бvхий л vйлчилгээнд хөрвөх чадвар сайтай бvтээгдэхvvн юм.

Байгуулага хамт олонд чиглэсэн бvтээгдэхvvн:
Албан байгуулага хамт олны амьдралын хугацаат даатгал
Албан байгуулага, аж ахуй нэгж өөрийн ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд чиглvvлэн амьдралын даатгалын аль нэг төрөлд хамруулан даатгах нь хамгийн зөв сонголт. Ийм даатгалнь байгууллага өөрийн ажилтныхаа эрvvл мэнд, амьдралын олон асуудлыг шийдэхэд нь чухал хувь нэмэр болдог, зарчим тохиолдолд бvр шийдвэрлэх ач холбогдолтой болдогоороо онцлог юм.
Эргэн төлөгдөх нөхцөлт хуримтлалын даатгал
Энэ төрлийн даатгалын хамгаалалт нь таны бизнесийн эрсдэлгvй байдлыг хангахад чиглэсэн бөгөөд таны гэнэтийн мөнгөн хэрэгцээг шийдвэрлэхэд чиглэгдэх зэрэг таны хэрэгцээ шаардлагад нийцсэн, иргэн бvрт
чиглэсэн бvтээгдэхvvн vйлчилгээг явуулна.

Нэмэлт тэтгэврийн даатгал
Өнөөгийн нөхцөлд хvн ам, ялангуяа ажиллагсдын цаашдын амьдралын нөхцөлийг бvрдvvлэх санхvvгийн баталгааны нэг чухал хэсэг нь иргэдийн тэтгэврийна суудал юм. Гэтэл өнөөгийн байдлаар таны улсын нийгмийн даатгалын сангаас авдаг тэтгэврийн хэмжээ харьцангуй бага, амьдралын өдөр тутмын хэрэгцээг хангаж чадахгvй байж болно. Тэр тохиолдолд та манай нэмэлт тэтгэврийн даатгалд хамрагдвал бvр сайн. Та мөнгөөр дутагдахгvй, амьдрал хангалуун байх боломжтой.Тэтгэврийн даатгал нь таны ирээдvйд учирч болох санхvvгийн хvндрэлээс хамгаална. Мөн та өвлvvлэх, гэрээслэх эрх ч эдэлж болно. Бид төдийлэн удалгvй энэхvv нэмэлт тэтгэврийн даатгалын бvтээгдэхvvнийг та бvхэнд толилуулна гэдэгтээ итгэлтэй байна.

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review