Thursday, January 8, 2009

Understanding reinsurance

Давхар даатгалын тухай

Хvн төрөлхтөн оршин тогтносон цагаасаа биднийг хvрээлэн буй vй олон эрсдлvvдийн улмаас өвдөж зовох, vгvйрч хоосрох, vхэж vрэгдэх гэх мэтийн гашуун зовлонг амссаар ирсэн. Харин хvн төрөлхтөн иргэншиж, нийгэмшиж ирэхийн хирээр энэхvv эрсдлvvдийг аль болох багасгах, урьдчилан сэргийлэх арга замыг эрэлхийлж эхэлсэн байна.

Эртний Хятадын худалдаачид өөрсдийн бараагаа хэд хэдэн усан онгоцонд хуваан хийж тээвэрлvvлэх замаар бараанд нь учирч болох хохирлын багасгахыг оролдож байсан байна. Мөн 17-р зууны vед Европт усан онгоцны эзэд дундын сан байгуулан далайн шуурганаар хохирол амссан нэгэндээ туслаж эхэлснээр одоогийн даатгалын байгууллагуудын vндэс суурь тавигдсан гэж vздэг бөгөөд далайн даатгал анх ингэж vvссэн байна.

Ингээд нийгэм хөгжихийн хирээр шинэ шинэ даатгалын төрлvvд бий болж, даатгалын компаниуд хvчирхэгжиж, тэр хэмжээгээрээ аль болох олон эрсдлийг өөртөө авч, өөрийн хvчин чадлаас хэтэрсэн хариуцлага vvрч эхлэнгvvт даатгалын компаниудад ч өөрийн энэ эрсдлээ багасгах зайлшгvй шаардлага гарч ирсэн.

Далайн давхар даатгал 17, 18-р зуунд vvссэн бөгөөд Европт vйлдвэрлэл, худалдаа эрчимтэй хөгжиж эхлэсэн 19-р зуунд давхар даатгал өргөжин хөгжиж, мэргэжлийн давхар даатгалын компаниуд бий болж эхэлжээ.

Германд 1846 онд хамгийн анхны давхар даатгалын компани Gologne re, Швейцарт 1863 онд Swiss Re, 1880 онд Германд мөн Munich Re зэрэг компаниуд байгуулагдсан. Одоо дэлхийн хэдэн мянган давхар даагч нар vйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тэднийг ерөнхийд нь хуваавал:

1. Шууд даатгалын компанийн давхар даатгалын хэлтэс.

2. Yндэсний давхар даатгалын компанийн компаниуд.

Дэлхийн 2-р дайны дараа НYБ-ын Худалдаа хөгжлийн бага хурлаас хөгжиж байгаа орнуудын гадны даатгагч нараас хэт хараат байдлыг багасгахын тулд өөрийн орны vндэсний даатгалын компани байгуулахыг зөвлөсөний дагуу төрийн өмчийн даатгалын компаниудыг байгуулсан. Улсын давхар даатгалын байгууллага нь дотооддоо давхар даатгалыг хийх замаар валютын эх vvсвэрийг нэмэгдvvлэх, гадагшаа валют урсахыг багасгах зорилготой байсан. Үүний нэг жишээ бол Солонгосын Korean Re юм. Korean Re анх төрийн өмчийн хэлбэрээр дээрх зорилгоор байгуулагдсан бөгөөд сvvлд хувьчлагдсан байна.

3. Мэргэжлийн давхар даагч нар. Vvнд дээр дурдсан Munich Re, Swiss Re давхар даатгалын компаниуд орно. Эдгээр компаниуд нь үндэстэн дамнасан өөрсдийн төлөөлөгчдөөрөө дамжуулан дэлхийн хэмжээнд vйл ажиллагаа явуулдаг.

4. Ллойдын синдикатууд. Эдгээр нь даатгал, давхар даатгалыг хэдэн зууны турш хийж ирсэн их туршлагатай. Синдикатын гишvvн бvр нь хязгааргvй хариуцлага хvлээдэг.

5. Агентлагууд. Орон тооны бус давхар даатгалын агентууд нь ихэвчлэн брокеруудаар дамжуулан давхар даатгал хийдэг.

6. POOL улсын болон монополь компаниудын хувьд өөрсдийн эрсдлийг багасгах зорилгоор орон нутгийн чанартай дундын POOL байгуулдаг.

7. Каптив компаниуд олон том vйлдвэрлэгч болон худалдааны компаниуд өөрийн хажууд өөрийнхөө эрсдлийг даатгах даатгалын компаниудыг байгуулдаг. Эдгээр компаниуд нь улмаар vйл ажиллагаагаа өргөжvvлж чөлөөт зах зээл дээр даатгал, давхар даатгал хийж эхэлдэг. Энэ нь ихэвчлэн эцэг компаниуддаа татварын диваажинг бий болгох зорилгоор байгуулагдсан байдаг.

Давхар даатгалын онолын хувьд нилээд хэдэн янзаар тодорхойлдог. Тухайлбал: vvнд нэг талаар даатгалын компаниудын хоорондоо хийж буй даатгалын компани нь өөрийн эрсдлийнхээ тодорхой хэсгийг өөр даатгалын компаниудад шилжvvлэхийг давхар даатгал гэдэг. Тvvнчлэн эрсдлийг тараан байрлуулахыг давхар даатгал гэж vздэг тал ч бий.

Даатгалын vндсэн баримт бичиг нь даатгалын гэрээт баталгаа байдаг бол давхар даатгалын хувьд энэ баримт нь давхар даатгалын гэрээ буюу ковэр нот байдаг. Ковэр нотод давхар даатгагч, даатгуулагчийн нэр хаяг, даатгалын обьектийн талаарх мэдээлэл даатгалын хугацаа, эрсдлvvд, зарим хасалтууд, vнэлгээ, нийт хураамжийн хэмжээ, хураамж төлөх хуваарь, давхар даатгалын борлуулалтын хувь, анхны даатгуулагчид ногдох комисс зэрэг мэдээллийг тусгасан байдаг.

Давхар даатгалыг дотор нь факультатив буюу сайн дурын, гэрээний гэсэн 2 төрөлд хуваадаг.

Факультатив буюу сайн дурын давхар даатгал

Анхны даатгагч компани нь тухайн эрсдлийн талаарх бvх мэдээлэл, холбогдох материалыг давхар даагчийн шаардсаны дагуу өгсөний vндсэн дээр давхар даагч нь хvлээн авах эсэхээ шийддэг. Давхар даагч нь тухайн эрсдлийг 100% хvлээн авах эсвэл тодорхой хэсгийг нь хvлээн авах, эсвэл хvлээн авахаас татгалзах эрхтэй байдаг учраас энэ хэлбэрийг сайн дурын гэж нэрлэдэг. Факультатив давхар даатгалын vндсэн баримт бичиг нь "слип" гэж нэрлэгдэгддэг маягт байдаг. Yvнд: шууд даатгагчийн нэр, эрсдлийн төрөл, даатгалын обьектийн vнэлгээ, байрлал, даатгалын хугацаа, хураамжийн хувь, комисс, шууд даагчийн өөрийн хvлээх хариуцлага зэргийг тусгасан байна.

Энэ төрлийн даатгалаар давхар даагч нь хураамжийн хувийг тогтоодог. Гэхдээ даатгагч, даатгуулагч хоёр хураамжийн хувийг харилцан тохиролцох боломжтой. Тvvнчлэн шууд даатгагч компанийн удирдлагын зардал, даатгалын vйл ажиллагааны зардлыг нөхөх зорилгоор давхар даагч нар тvvнд комисс төлдөг. Шууд даатгагч нь нийт хураамжаас өөрт ногдох крмиссын зардлаа хасч vлдсэн цэвэр хураамжийг давхар даагчид төлдөг. Хохирол гарсан vед шууд даагчаас ирvvлсэн хохирлын материалыг vндэслэн шууд төлдөг.

Гэрээний буюу заавал хийх давхар даатгал

Дээр дурдсан сайн дурын давхар даатгал нь давхар даатгалын нилээд эртний хэлбэр бөгөөд ажиллагааны зардал техник ажиллагаа ихтэй байдаг учир харьцангуй бага зардалтай, нэг гэрээгээр олон эрсдлvvдийг нэгэн зэрэг даатгах боломжтой, даатгагч, даатгуулагчийн vvргийг тодорхой заадаг олон талын давуу талтай гэрээний аргыг давхар даатгалд өргөн хэрэглэх болсон. Гэрээгий давхар даатгал нь давхар даагч нэгэнт гэрээнд орсон бол эрсдлээс татгалзах, хураамжийн хувийг тогтоох боломжгvй байдаг учраас заавал даатгал гэж нэрлэгддэг. Гэрээний давхар даатгал нь:

  • шууд хамааралтай шууд бусхамааралтай гэсэн 2 ангилалд хуваагддаг. Шууд хамааралтай гэрээгээр давхар даагч тухайн гэрээнд оролцсон хувиар ашиг алдагдалд оролцох хувь хамаардаг. Энэ гэрээнь vнэлгээн дээр vндэслэсэн гэрээ юм.
  • Шууд хамааралтай гэрээ нь:

1. хувь оролцооны (квота)

2. vнэлгээнээс давсан хэсгийг vнийн дvнгээр даатгах (surplus)

3. Сайн дурын-заавал гэрээ гэсэн 3 хэлбэртэй.

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review