Thursday, January 15, 2009

Sky bond

Үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан Скай Бондийг санал болгож байна.

Мөнххаш ХХК – иас үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан Скай Бондыг хаалттай хүрээнд санал болгон арилжихаар гаргаж байна. Уг бондын андеррайтераар манай MIBG ХХК ажиллан үнэт цаасны танилцуулга – проспектусыг бэлтгэлээ.

Скай Бонд нь 10 сарын хугацаатай, жилийн 26,4% хүүтэй, нэрлэсэн үнэ нь 100 000 төгрөг ба уг бондоор Баянзүрх дүүрэгт Скай Худалдааны төвийн дэргэд баригдаж буй 12 давхар 64 айлын орон сууцны барилгын төслийн хөрөнгийн 25,6% -ийг санхүүжүүлнэ.

Бондыг анхдагч зах зээлд хямдруулсан үнээр арилжих ба хугацааны эцэст нэрлэсэн үнээр нь эргүүлэн худалдан авна. Бондыг эргүүлэн авах төлбөрийг орон сууцны үнэд шууд шилжүүлэн тооцож болох нөхцөлтэй. Энэ нь бонд эзэмшигчдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр чанартай, тав тухтай орон сууцтай болох боломжийг олгож байгаа юм.

Бондын захиалга авах хугацаа: 2009.01.12 – 2009.01.16

Скай бондын дэлгэрэнгүй танилцуулгыг энд дарж авна уу


0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review