Friday, January 23, 2009

Sky bond update.

МӨНГӨӨ ӨСГӨӨД, ХӨӨРӨГДӨЛГҮЙ ҮНЭЭР БАЙРАА АВ

Айл бүрийн чин хүсэл тохилог орон сууцанд амьдрах гээд хэлчихэд хилсдэхгүй. Өнөөдөр халаасны өрөө, утаатай гэр хорооллоос салж тохилог байртай болох хүсэл өвөрлөн мянга мянган иргэд харийн нутагт хөдөлмөрлөж байна.

Энэ эрэлт хэрэгцээг дагаж олон тэрбумийн хөрөнгө оруулалт барилгын салбарт хийгдэн эрчимтэй хөгжсөн боловч санхүүгийн хямрал тэр их хөрөнгө оруулалтыг эзэнгүй цементэн цутгамал болгон царцаачихаад байгаа. Дээрээс нь арилжааны банкнууд зээлээ зогсоосон нь иргэдийн байр авах хүслийг халаасны хэмжээгээр хязгаарлан чөдөрлөсөн нь бодит үнэн.

Мөн орон сууц худалдан авах иргэдийн сонголт хянуур нямбай, хашир болсон. Тэд “чанартай”, “хямдхан” гэсэн үгэнд хууртахаа больж байрныхаа урт хугацааны үнэ цэнэд түлхүү анхаарч байна. Хамгийн гол нь иргэдийн сонголтонд нэн тэргүүнд нөлөөлж байгаа хөшүүрэг бол төлбөрийн нөхцөл гэдгийг олж харсан барилгын компаниуд төлбөрийн олон хувилбарыг иргэдэд санал болгосоор байгаа билээ.

Тэдний нэг барилгын хөрөнгө оруулалтын “Мөнх Хаш” ХХК орон сууц худалдан авах иргэдэд мөнгөө богино хугацаанд өсгөх, хямд үнээр байр авах хөнгөлөлттэй бас ашигтай төлбөрийн нөхцөлийг санал болгож байгаа юм байна. Энэ талаар тус компаний Гүйцэтгэх захирал Ш. Золжаргалтай ярилцлаа.
Танай компаниас хөрөнгө оруулагчид болон орон сууц худалдан авагч нарт төлбөрийн хөнгөлттэй бас ашигтай нөхцөл санал болгож байгаа юм байна. Эхлээд танай барилгын талаарх асуултаас яриагаа эхлэх үү?


Манай барилгын тухайд гэвэл хотын төвд А зэрэглэлийн бүс буюу ХХААЯ-ны ард, Скай худалдааны төвийн урд байрлалтай орчин үеийн хэв загвараар баригдаж буй 12 давхар 64 айлын орон сууц байгаа.
2009 оны III улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй, барилгын ажил одоогоор 60 гаруй хувьтай явагдаж байна.
Барилга маань зохион байгуулалтын хувьд зоорийн давхартаа 30 машины гараж, 1 - р давхартаа үйчилгээний төв харин 2 – р давхраасаа эхлээд 61 – 201м2 хүртэлх талбайтай 2, 3 болон 6 өрөө орон сууцууд байх юм.
Мэдээж сүүлийн үеийн орон сууцанд байдаг бүх л зүйл манайд ч мөн адил бий.

Гол асуудалдаа ороё. Танайхаас яг юу санал болгож байгаа вэ?
Манай компаниас Скай бондыг зах зээлд гаргаж борлуулах гэж байгаа. Энэ бондын борлуулалтаар бид барилгынхаа төсөвт өртгийн шаардлагатай байгаа 25 хувийг санхүүжүүлэх юм. Скай бондыг зөвхөн мөнгөө өсгөх сонирхолтой иргэд, аж ахуйн нэгж байгууллага худалдан аваад зогсох бус хамгийн гол нь орон сууцыг сонирхож байгаа иргэдэд их боломжийг өгч байгаа санал л даа.

Зах зээлд үүсээд байгаа нөхцөл байдлыг харгалзаад барилгын компаниуд нэгэнт хийсэн хөрөнгө оруулалтаа үнэгүйдэхээс хамгаалах, барилгаа чанартай хурдан дуусгах талаар дор бүрнээ л гарц хайж байна. Бид барилгын чанарт амлалт өгч чадна. Хамгийн гол нь өнөөдөр хэдийгээр чанартай байр байгаа боловч иргэдийн халаасны хэмжээ, төлбөрөө хийх боломж бололцоо ямар байгаа вэ гэдэг дээр бодолцож үзээд бид бонд гаргах арга замыг сонгосон.

Тэгвэл Скай бондыг худалдан авах нь ямар ашигтай юм?


Скай бондыг худалдан авч эзэмшиж буй хүн дараах үр өгөөж, давуу талыг эдлэх юм. Юу гэвэл:
Нэгдүгээрт: Та оруулсан хөрөнгө оруулалтдаа өндөр өгөөж авна. Скай бонд мань 10 сарын хугацаатай, жилийн 26,4 буюу сарын 2,2 хувийн хүү амалсан үнэт цаас. Өнөөдөр банкуудын хадгаламжийн жилийн дундаж хүү 18,6 байгаатай харьцуулахад энэ бол үнэхээр өндөр өгөөж. Өөрөөр хэлбэл та 10 сарын дараа оруулсан хөрөнгөө өгөөжтэй нь буцааж авна.
Хоёрдугаарт: Та Скай Бондыг эзэмшсэнээр манай баригдаж буй барилгад маш хөнгөлөлттэй нөхцөлөөр захиалга өгөөд хотын төвд тохилог сайхан байртай болох боломжтой. Энэ нь байр авахыг хүсэж буй иргэдэд манайхаас олгож буй хамгийн ашигтай гол нөхцөл нь юм.
Үүнийг энгийнээр тайлбарлая. Та байрны захиалга өгөхийн тулд сонгосон байрныхаа нийт үнийн дүнгийн 35 хувьтай нь тэнцэх хэмжээний Скай бонд эзэмшиж байх ёстой. Мэдээж та бонд эзэмшигч учраас 10 сарын хугацаа нь дуусахаар бондод оруулсан мөнгөө эргүүлээд өгөөж буюу бидний танд өгөхөөр амлаж буй 22 хувийн хүүтэй нь авна. Тэр мөнгөө захиалсан байрныхаа төлбөрт шууд шилжүүлээд тооцуулчихвал Та мөнгөө өсгөөд дээрээс нь ирээдүйд илүү үнэтэй авах зүйлийг өнөөдөр хямд авч байгаагаараа давхар давхар ашиг гарч байгаа хэрэг л дээ.
Мөн бид нэмээд танд байрныхаа төлбөрийн үлдэгдэл 65 хувийг манай компанитай тохиролцон гэрээ байгуулж 3 жилийн хугацаанд тодорхой график гарган хэсэгчлэн төлөх боломж олгож байгаа юм.
За тэгэхээр Скай бондыг худалдан авч байр захиалснаар ямар ашиг гарахыг тооцсон зүйл бий юу?
Бидний тооцооллоор яг өнөөдөр манай барилгын 1м2 – ийн үнэ 1 247 960 төгрөг болж байна. 1 247 960 төгрөг гэдэг маань өнөөдрийн Монголбанкны албан ханш 1359.87 төгрөгөөр тооцвол 918 доллар болж байна. Хэрэв Та эзэмшиж буй Скай бондоороо захиалсан байрныхаа төлбөрийг хийвэл 1м2 – ийн үнэ 752 ам доллар болох тооцоо гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл та 918 ам долларын үнэтэй зүйлийг Скай бонд эзэмшиж буй давуу талаа ашиглаад 752 ам доллараар л худалдаж авч байна. Тэгээд бүр байр шүү дээ.
Мөн дээрээс нь өмнө хэлсэнчлэн үлдэгдэл төлбөрөө 3 жилийн хугацаанд хэсэгчилж хийх боломжийг давхар олгож байгаа. Үндсэндээ бол 26,6 сая төгрөг төлөөд л байрандаа ор гэсэн үг. Барилга маань А зэрэглэлийн бүс буюу хотын төв хэсэгт байрлалтай. Үнэнийг хэлэхэд манай энэ орчимд ийм үнээр шинэ тохилог байр санал болгох нь юу л бол.

Өнөөдөр барилгын компаниуд орон сууцны үнийг дандаа л ам доллараар тооцож буй нь иргэдэд маш бэрхшээлтэй байдаг. Энэ талаар бодолцсон уу? Танайх төлбөрийг яаж авах вэ?
Мэдээж бодолцолгүй яахав. Барилгын материал түүхий эдийн дийлэнхийг гаднаас импортолдог болохоор валютын ялангуяа ам долларын ханшийн өсөлт бидэнд бүгдэд маань л хүндрэл учруулдаг шүү дээ.

Би нэг зүйлийг энд зориуд онцолмоор байна. Юу гэвэл бид ам долларын хувьд зөвхөн Монголбанкны ханшийг л баримжаалж иргэдэд маш хөнгөлөлттэйгээр тооцсон өөрсдийн ханшийг тооцоололдоо хэрэглэж байгаа. Бас бүх төлбөр тооцоог зөвхөн өөрийн үндэсний валют – Төгрөгөөр л хийнэ. Тэгэхээр байр авч төлбөрөө хийж байгаа хүмүүст тэр хар зах дээр үнэ нь 1500 дөхөөд байгаа ам долларын эрэлд мордох ямар ч шаардлага байхгүй.
Дахин хэлэхэд бид төлбөр тооцоог зөвхөн төгрөгөөр хийнэ. Бидний зорилго бол барилгаа цаг хугацаанд нь ашиглалтанд оруулж хөрөнгө оруулалтаа үнэгүйдэхээс хамгаалах явдал. Иргэд манай байрыг худалдан авч байж л бид энэ зорилгоо биелүүлнэ. Тэгэхээр бид иргэдэд нэн таатай байх бүх талыг бодолцож байгаа.

Тун сонирхолтой байна. Тэгвэл Скай бондыг яаж худалдаж авах вэ?


Бид Скай бондоо андеррайтерийн MIBG ХХК – аар зуучлуулан зах зээлд гаргаж байгаа. Бонд авахыг хүсэж буй иргэд тус MIBG ХХК – д хандан дэлгэрэнгүй мэдээлэл авч мөн захиалгаа өгөх юм. Мөн http://www.mibg.mn/ сайтаас Скай бондын мэдээллийг авч болно. Бондын захиалгыг 2009 оны 1 дүгээр сарын 21 хүртэл хүлээн авч байгаа. Захиалгаа авч дуусаад л борлуулалт нь явагдана.
Нэмж хэлэхэд манай барилгын 64 байрнаас 20-д нь өмнө нь захиалга авчихсан. Харин одоо үлдсэн байгаа 40 байрны зөвхөн 27-д нь л Скай бондоор захиалга авах боломжтой.
Үлдэх 13 байранд бид жирийн захиалга авна. Гэхдээ жирийн захиалгад дээр дурдагдсан 35 хувийг нь урьдчилж төлөөд үлдэх 65 хувийг нь 3 жилийн хугацаанд манайхтай гэрээ байгуулан төлөх нөхцөл хэвээрээ байгаа. Гол ялгаа нь жирийн захиалгад Скай Бондтой холбоотой тэр мөнгөө өсгөх, хямд үнээр байр захиалах зэрэг онцгой хөнгөлөлтүүд байхгүй.

Өөр энд дурдагдаагүй нэмж хэлэх зүйл байна уу?
Нэмэлт боломжууд байна л даа. Тухайлбал Скай бонд эзэмшин байрны захиалга өгсөн хүн манайхтай хамтарч ажиллаж байгаа санхүүгийн
FSCo группийн NVC ХХК-аас бондоо барьцаалаад зээл авч болно.
Ер нь тэгээд байдал дандаа ийм хямралтай байхгүй шүү дээ. Эргээд орон сууцны зээл олгогдож эхэлбэл эрэлт ихэсч байрны үнэ дагаад өсөх боломжтой. Тэр үед манай барилга үнэхээр хотын төвд, байрлал сайтай тул хэзээ ч үнэ цэнээ алдахгүй байх. Мөн банкууд орон сууцны зээл олгоод эхэлбэл, манайд 3 жил төлөх төлбөрийн үүргээ илүү таатай банкны олон жилийн хугацаатай зээлээр сольж болно шүү дээ.

www.mibg.mn

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review