Tuesday, January 6, 2009

2008’s trials and achievements: Election, Olympic gold and mine agreements


2008 оны онцлох үйл явдлуудад....

2008 оны 12 сарын 24-ны өдрийн Монгол мессенжер сонины дугаарт Lee Campbell гэгч сурвалжлагчийн нэрлэж буй Монгол улсын 2008 оны онцлох үйл явдлуудын жагсаалтыг тавьжээ. Жагсаалтад анхны урт хугацааны даатгалын компани болох Нэйшнл лайф даатгал компанийг оруулсан байна. Тэрээр бичихдээ Монголчуудад анх удаа амьдралын даатгалын шинэ бүтээгдэхүүнийг Нэйшнл лайф даатгал компани 7 сараас эхлэн хүргэж эхэллээ хэмээн эхэлсэн бол тус компани иргэдэд өөрсдийн гэр бүл болон үр хүүхдүүдийг урт хугацааны даатгалын хамгаалалтад хамруулснаар ирээдүйд учирч болзошгүй санхүүгийн бэрхшээлийг төвөггүй даван туулж чадах боломжийг олгож байгаа талаар бичсэн байна. Мөн хуримтлалын болон тэтгэврийн даатгалын талаар ч мөн дурьджээ. Би тус компанид ажилладгийн хувьд энэ мэдээг уншин их олзуулхсан бөгөөд компанийн зүгээс ямар ч зардал гарахгүйгээр үнэгүй сурталчилгаа болсонд их таатай байсан учир хэдэн үг сараачиж сууна.

Манайхны нэрлэсэн онцлох үйл явдлуудад “Хөдөлгөөнт эргүүлийнхний ачаар гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдсэн”, “Албан тушаалын хэргүүдийг шийдэж эхэлсэн” эд нар гээд л нөгөө л хэрүүл, урвалт, авилгал, ашиглантай холбоотой хов живээ бичээд л байна.

Харин та тус сонины энэ дугаарыг олж гадаад хүний нэрлэсэн онцлох үйл явдлуудыг заавал уншаарай! Нэг л өөр гэдэг шиг арайл өөр өнцгөөс харж бичсэн байна лээ шүү?


0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review