Wednesday, December 17, 2008

Stop talking fuckers, start doing suckers

Хийдэг ганц, хэлдэг долоо


Бүгдийг нь уншихаас өмнө аягүй товчхон утгыг нь тайлбарлая. Цөөвөр чоно биш арслан шиг амьдрах. Чадахгүй бол ядаж Симбо шиг амьдаръя.

Хүмүүний мөн чанар, жудаг муудлаа гээд ярьж бичээд байдагтай агаар нэгэн бидний үеийн зонхилох залуусын ур чадвар, сэтгэл, мэргэжил тэргүүтэн нь муудаад байгаа харагдаад байх санж. Тасархай гоё ярьдаг хүмүүс байна аа. Энэ бол ур чадвар үнэхээр. Гэхдээ үр дүн юу ч байхгүй. Гоё ярьсан юмаа цаасан дээр буулгаадахаач гэхээр англиар байг юм аа гэхэд монгол хэлээрээ үг үсэг, дүрмийн алдаагүй, найруулга зүйн талаасаа хүн уншаад төвөггүй ойлгохоор бичиж чаддаггүй юм билээ. Бараг галзуу хүний өдрийн тэмдэглэл гэхэд нь дэндүү гоёдож энэ ертөнцийн бүхий л бурхад гомдмоор. Хэрвээ хөөрхийс байдаг бол шүү дээ. Тэгсэн мөртлөө нөгөө хүнд гарууд энэ тэнд очоод энэ чинь ингэдэг байхгүй юу гээд л яриад байна. Тэр ярианд нь ордог ижил буруу өрөөсөн дугуйнууд байгаа болохоор эдгээр нөхдүүдэд “зах зээл” байгаад байх шиг байгаа юм.

Ер нь бол энэ дэлхий болон миний, та нарын эргэн тойрон болж бүтэхгүй юмаар дүүрэн байгаа гэдэгтэй мөрийцөх үү? Хамгийн гол нь энэ, тэр болж бүтэхгүй байгаа юмнуудыг үүсгэн, бий болгон дасан зохицон амьдраад байгаа бид нарт ч гэсэн буруу бий гэсэн үг. Бид нар өөрсдөө тэр болохгүй, бүтэхгүй байгаа юмнууд оршин тогтнох ор хөнжил, зах зээл нь болж худалдаж аваад тэжээгээд байгаа учраас тэр. Өөрсдийнх оролцоогүйгээр амжилт гаргавал өөрсдөө л хийсэн юм шиг ярина, харин ярьсан юм нь амжилтгүй болбол өөрөөс нь бусад л болохүй болохоор чадаагүй тухай түмэн балай шалтаг тоочно. Эдгээрийг нь сонсоод “за нээрээ тийм дээ” гэж бодвол чи өнгөрөө л гэсэн үг. Ер нь бол иймэрхүү төрлийн бөгөөд удирдах ажил хийдэг хүмүүс өөрөөсөө илүү чадвартай, мэдлэгтэй хүнийг доороо ажиллуулах, цуг зэргэлдээ ажиллах тун чиг дургүй. Ойлгомжтой.

Дээр нэг танил маань хэлж байсан юм. Гадаадын нэг төсөл (бодвол тухайн төсөл нь нилээд том төсөл юм биз дээ) дээр ажилладаг хоёр залуучууд пабд танилцсан чинь орчлонгоос тасарчихсан юм яриад байна гэнэ. Тэр хоёр залуугийн хувьд энэ дэлхийн хамгийн мундаг хүн нь тэр төслийн удирдлагч болох дарга гэх. Ачир дээрээ тэр төслийн мөнгийг нь Нарантуул, Барс дээр байдаг наймаачид хэдхэн сарын дотор эргүүлж л байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл нөгөө Нацагдорж найрагчийн өгүүлэлд гардаг шиг хөмөрсөн тогоон дотор буюу жирэмсэн эмийн шээх газраас хол явж огтоос үзээгүй л хүмүүс байгаад байгаа юм. Заавал бодитоор гадаад яв гэсэн үг биш шүү дээ. Интернэт гээд зүйл дэлхийг хавтгай болгохоос гадна дэлхийн аль улс орон руу ширээн дээрээс чинь визгүй зорчуулж байна. Нөгөө 80:20-ийн зарчим гэдэг байдаг даа. Тэрэнтэй адилхан нийт хүмүүсийн 80 хувь нь ярьдаг, 20 хувь нь хийдэг байгаа даа. Дахиад тэр 80 хувь ярьдаг хүмүүсийн ярианы 80 хувь ньBULL SHIT, 20 хувь нь энд тэндээс хуулсан юмнууд байвал яанам билээ.

Гол нь би энд юу хэлэх гээд байна гэвэл ЯРИХАД УЧИР БИЙ шүү ард түмээн. Ер нь практикийг ажиглаад байхад хүн гэдэг нэртэй адгууснуудын мөн чанар нь алба болон амины хариуцлага гэдэг юман дээр илэрдэг юм билээ. Зөндөө инээдтэй бөгөөд эмгэнэлтэй жишээнүүд байдаг шүү дээ. Хамт олон аялалаар явж байгаад төөрөөд идэх юмгүй болсон чинь ганцаараа майхны гадаа шөнө боорцог мэрээд хэвтэж байсан нөхөр, халаасан дотроо еэвэнгээ хуваагаад жижгийг нь тэмтрээд найздаа өгдөг сурагчийн онигоо, оюутны байранд хоолгүй, хоол идээгүй гэж ирээд архидаж байгаад хиамаар бөөлжин дотуур байрны найзуудынхаа дунд онигоо болдог залуугийн бодит түүх зэрэг. Уул нь бол эдгээр нөхдүүд их л хүн чанартай, нүнжигтэй юмнууд ярьдаг л байхгүй юу. Бурхан бидэнд бага чалч гэж нэг ам, ихийг бүтээмой гэж хоёр “хиртэй” гар заяасан гэж бодном.

Ganzorig.V

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review