Sunday, December 7, 2008

Dollar Rises Against Euro

Д.Энхжаргал: Долларын ханш тогтворжино
Дэлхийн эдийн засагт түүхий эдийн үнэ буурсныг даган манай гол экспортын бүтээгдэхүүнүүдээс орж ирэх валютын урсгал саарснаар долларын ханш өдрөөс өдөрт өсч байгаа тухай сүүлийн үед эдийн засагчид тайлбарлах болов.
Уржигдар Монголбанкнаас гаргасан ам долларын албан ёсны ханш 1194,6 төгрөг байсан бол өчигдөр 1203.47 болж өссөн байна. Арилжааны банкууд, валют арилжааны төвүүдэд ч долларын ханш минут секундээр өөрчлөгдөх болсон тухай хэвлэлүүд мэдээлжээ. Гэхдээ цаашид тогтворжино хэмэён албаны хүмүүс ярьж байгаа юм. Өчигдрийн байдлаар валют арилжааны төвүүд ам долларыг 1245-аар авч 1270-аар арилжаалж байв. Зарим банкууд өдөрт долларын ханшаа хоёроос гурван удаа шинэчилсэн бол валют арилжааны төвүүдэд 10 минут тутамд долларын ханш өөрчлөгдөж байгаа тухай “Цэцэг төв” дэх валют арилжааны цэгийнхэн ярьсан.
Ам.долларын ханш өдөрт хэд хэдэн удаа ийнхүү огцом өөрчлөгдөж байгаа нь хэвийн үзэгдэл эсэх талаар Монголбанкнаас тодруулахад “Ам.долларын ханш өсч байгаа нь нийлүүлэлт багасч эрэлт ихэсч байгаатай шууд холбоотой. Монголбанкны зүгээс арилжааны банкуудад ямар нэгэн зохицуулалт хийх боломжгүй юм” гэсэн хариултын өгч байсан. Бид Монголбанкны Дэд ерөнхийлөгч Д.Энхжаргалтай уулзаж долларын ханш өсөлтийн талаар тодруулсан юм.

-Сүүлийн үед ам долларын ханщ нэлээд өсөх хандаагатай байна. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
-Валютын ханшыг зах зээл өөрөө тодорхойлдог. Өчигдрийн ханшын өсөлт бол түр зуурын үзэгдэл. Бид тодорхой аргахэмжээ авч арилжааны банкуудад ам доллар нийлүүлсэн. Иймээс цаашид ам долларын ханш тогтворжино гэж үзэж байгаа. Ер нь эрэлт нийлүүлэлтийн зөрөө их болоод ирхээр Монголбанк трдорхой арга хэмжээ авч хэрэгжүүлдэг л дээ. Өнөөдрийн байдлаар ам долларын ханшын хэлбэлзэл долоон хувьтай байна. Монголбанкны оролцооны үр дүнд өнөөдөр ханш тогтворжих ханддагатай байгаа.
-Монголбанкны ам долларын нөөц ямар байна вэ?
-Нөөц хангалттай байгаа. Арилжааны банкууд өнөөдөр 150 сая ам долларыг гадаадын банкууд дээр байршуулсан тооцоо гараад байна.
-Ам долларын ханш тоггворжино гэлээ? Чухам ямар учраас та ийм итгэлтэй байгаа юм бэ?
-Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унаж байна. Монголд ч гэсэн бензиний үнэ буурах хандлагатай болсон. Энэ нь нэг талаас имфляцыг бууруулах, нөгөө талаас оросоос нефть худалдаж авахад төлдөг валютын хэмжээ буурах зэрэгт эерэг нөлөө үзүүлнэ. Энэ жил ургац сайн авсан. Ингэснээр хүнсний бүтээгдхүүний үнэ буурч импортоор орж ирж байгаа бүтээгдхүүнүүдтэй өрсөлдөх чадвар сайжирна.Үүний үр дүнд хятадын зах зээл рүү цутгах валютын урсгал буурна гэж үзэж байгаа. Мэдээж ам долларын ханш ч тогтворжино.
Монгол банкны Дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал ийнхүү ярьсан юм. Бид валют арилжааны цэгүүдэд ам доллар болон бусад валют ямар ханштай байгааг сонирхсон юм. Гар дээрээс валют сольдог ченжүүд ам долларыг 1250-иар авч байлаа. Бусад валютын хувьд нэг их ханшын хөдөлгөөн ажиглагдсангүй. Валютын ченжүүдийн ярьж байгаагаар сүүлийн үед ам доллар нэлээд хомсодсон. Үүнээс болж ам долларын ханш өссөн. Гэхдээ өнөөдрөөс эргээд буураххандлага ажиглагдаж байна. Хүмүүсийн гар дээр доллар нэлээд элбэг болчихлоо хэмээн ярьж байсан юм

www.hurd.mn

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review