Friday, November 28, 2008

Is Life Insurance a Good Investment?


ТА ӨӨРТӨӨ БОЛОН ГЭР БҮЛДЭЭ ХАМГИЙН АШИГТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО!

-Даатгалын олон компани үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компаниудаас танайх хэрхэн ялгарах вэ? “Нэйшнл лайф даатгал”компанийн давуу тал юу вэ?

Таны асуултанд хариулахаасаа өмнө амьдралын даатгалын тухай товчхон ярилцсан нь дээр байх гэж бодож байна.

Хүн болгон л өөрийгөө болон гэр бүлээ амьдралдаа сэтгэл хангалуун, ардаа санаа зовох зүйлгүй, аз жаргалтай амьдраасай гэж хүсэхийн зэрэгцээ энэ зорилгоо биелүүлэх, хуримтлал бий болгохын тулд насаараа ажиллаж, хөдөлмөрлөдөг.

Гэвч энэхүү зорилгоо биелүүлэх явцад хүний амьдралд таамаглаагүй маш олон төрлийн эрсдлүүдтэй байнга л тулгарч байдагыг та бүгд мэднэ.
Жишээ нь: Ажлын байран дээрээ гэнэтийн осолд орох, хөдөлмөрийн чадвараа алдсанаар өрхийн орлого бууран амьжиргааны түвшингээ дордуулах, урт хугацааны зээлээ төлөх чадваргүй болох, үр хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, тэтгэвэрийн насанд хүрсэнийхээ дараа санхүүгийнхээ хэвийн байдлыг яаж тогтвортой хадгалж үлдэх вэ? гээд л олон чухал асуудлууд амьдралд тохиолддог.

Иймэрхүү гэнэтийн бөгөөд тааварлашгүй эрслүүдээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах талаар бид огт анхаардаггүй. Энэ асуудлыг шийдэх хамгийн шилдэг арга хэрэгсэл нь амьдралын даатгал юм.

Амьдралын даатгал нь дан ганц хувь хүн болон түүний гэр бүлийг урт хугацаанд даатгалын хамгаалалтанд авахаас гадна өөрийн хөрөнгийг өсгөх, хуримтлал бий болгох боломжийг давхар агуулдагаараа онцлог юм. Тэгэхээр амьдралын даатгалын гэрээ маань таны хөрөнгө оруулалтын нэг хэрэгсэл болохоос гадна, татварын зардалгүйгээр мөнгөн хуримтлалаа өсгөх, ирээдүйд бий болгохоор төлөвлөж буй биет хөрөнгийг тань санхүүжүүлэх эх үүсвэр болдогоороо давуу талтай юм.

Амьдралын даатгалын бүтээгдэхүүн гэдэг маань өөрөө амлалт юм. Амлалтаа биелүүлэхийн тулд даатгалын компани нь даатгуулагчдаас хуримтлуулсан хураамжийн орлогоор тодорхой сан бүрдүүлэн түүнийгээ хамгийн найдвартай, хөрвөх чадвартай санхүүгийн хэрэгслүүдэд байршуулах замаар хөрөнгө оруулалт хийж нөөцийн сангаа өсгөж, арвижуулан даатгуулагчид буцааж тараах үйлдэл гэж энгийнээр хэлж болно.

Ердийн даатгалын компаниуд нөхөн төлбөрийг хохирлын хэмжээгээр олгодог бол амьдралын даатгал маань нийт үнэлгээгээр хохирлыг барагдуулан дээр нь шагнал нэмж олгодогоороо илүү онцлогтой юм.
-Тэгвэл “Нэйшнл лайф даатгал” компани даатгуулагчиддаа амласан амлалтаа биелүүлнэ гэдэгт итгэж болох уу?

- Хадгаламж зээлийн хоршооны дампуурлууд банк, санхүүгийн салбарт итгэх иргэдийн итгэлийг дахиад л бууруулчихлаа. Тухайн үед хоршоонд албан ёсоор хяналт тавих эрх бүхий байгууллага хараахан байгуулагдаж амжаагүй байсан, хоршооны гишүүд хууль ёсны эрхийнхээ хүрээнд өөрсдөө дотооддоо хяналт тавьж чадаагүйгээс үүдэн дээрх дампуурал болох үндэс болсон.

Ер нь итгэлцэл байхгүй үед аливаа зах зээл хөгжихгүй зогсонги байдалд ордог. Тиймээс даатгуулагч болон даатгагч хоёрын аль алиныг сэтгэл хангалуун байлгахын тулд итгэлийг төрийн эрх бүхий байгууллага бий болгодог. Тэр эрх бүхий байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо бөгөөд даатгалын зах зээлийн тогтвортой байдлыг хангах, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах болон санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг.

Тэгэхээр СЗХ-оос бидний төлбөрийн чадвар, хөрөнгө оруулалт, давхар даатгал, санхүүгийн тайлан, даатгалын гэрээ болон нөхцөл гээд л санхүү, даатгалын холбогдолтой бүхий л зүйлд байнгын хяналт тавих юм.

Мөн бид өөрсдийн бизнесийн үйл ажиллагааг жил бүр даатгалын чиглэлээр мэргэшсэн хөндлөнгийн аудитын компани болох KPMG аудит компаниар үнэлүүлэн, баталгаажуулсан санхүүгийн тайлангаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэйгээр мэдээлэх болно.

- Төлбөрийн чадваргүй болохгүй гэсэн баталгаа байна уу? Нөхөн төлбөрийг хэрхэн олгох вэ?

Хэрэв даатгалын тохиолдол буюу гэрээнд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд бид хохирол болон шагналыг хуульд заасан хугацаанд маш шуурхай төлнө. Бидний эрсдлийг дааж буй Munich Re компани маань дэлхийн хамгийн анхны бие даасан давхар даатгалын компани бөгөөд дэлхийн хэмжээний үнэлгээний байгууллагууд болох A.M.Best, Moody, Fitch, Standard & Poor’s зэрэг үнэлгээ тогтоогчидоос A+/Superior/, Аа3 /Excellent/, AA /strong/, АА /Very Strong/ гэсэн үнэлгээнүүдийг авсан дэлхийд 2-рт ордог топ давхар даатгагч юм. Munich Re-тэй бид 10 жилийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ маань өөрөө маш том баталгаа болж байгаа юм. Дээр нь СЗХороо сар, улирал болгон төлбөрийн чадварийн шалгуур үзүүлэлтийг хангаж байхаа эсэхэд хяналт тавих болохоор даатгуулагчид маань бидэнд эргэлзэх хэрэггүй.

-Танай компанийн зүгээс баримталж байгаа бодлогыг сонирхвол?

Хэрэглэгчид буюу даатгуулагчид бол бидний бизнесийн ирээдүй юм. Хэрэглэгчид байнгын мэдээлэл сайтай байдгаас гадна бүтээгдэхүүний шинж чанар, шинэ бүтээгдэхүүн, шинэлэг санааг байнга түгээж байдаг тул бид өнөөдрийн болон ирээдүйн хэрэглэгчидтэй /даатгуулагчидтай/ байнгын харилцаатай ажиллана. Тиймдээ ч “Нэйшнл лайф даатгал” компанийн удирдлагуудын баримталж байгаа бодлого бол даатгуулагчдын эрх ашгийг дээдлэх, уян хатан үнийн бодлого баримтлан ажиллах, дэлхийн чанартай бүтээгдэхүүнүүдийг санал болгох явдал юм.

Хөрөнгө оруулалтын бодлогын хувьд хамгийн найдвартай, хөрвөх чадвартайд тооцогдох санхүүгийн хэрэгслүүдэд байршуулах ба цаашид хөрөнгө оруулалтын ашигыг даатгуулагчидтайгаа хуваалцдаг хувь оролцоот амьдралын даатгалын бүтээгдэхүүнүүдийг гаргахаар төлөвлөж байна.

Компанийн санхүүгийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэйгээр боломжит бүх хувилбараар хүргэхийг эрмэлзэх бөгөөд компанийн засаглалыг хөгжүүлэх, дотоод хяналтын тогтолцоог бий болгох талаар ажиллаж байна. Мөн даатгалын төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа тул үндсэн ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох сонирхолтой иргэд манай компанитай шууд холбогдож болно.

-Тэгэхлээр бүтээгдэхүүнүүдийнхээ талаар жаахан тодруулахгүй юу?
- Бид эхний ээлжинд:
1. Хувь хүний хугацаат даатгал
2. Хуримтлалын даатгал
3. Байгууллагын хугацаат даатгал
4. Эргэн төлөгдөх нөхцөлт хуримтлалын даатгал гэсэн 4 төрлийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргачаад байна. Бүтээгдэхүүний талаар товчхон дурьдхад:

Хувь хүний хугацаат даатгал:
Амьдралын даатгалын энэ төрөлд даатгуулсанаар ирээдүйд учирч болох хүндрэлийг санхүүгийн бэрхшээлгүйгээр туулахад тань танд болон таны гэр бүлд туслана.

Байгууллагын хугацаат даатгал:
Аж ахуйн нэгж өөрийн ажилтан албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд чиглүүлэгдсэн бүтээгдэхүүн. Энэ төрлийн даатгал нь байгууллага өөрийн ажилтныхаа эрүүл мэнд болон амьдралын олон асуудлыг шийдэхэд нь чухал хувь нэмэр болдог бөгөөд тухайн даатгалын зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцдогоороо давуу талтай.

Сайн удирдагчдын хувьд ажилчдынхаа төлөө багахан хэмжээний зардал гаргах нь гүйцэтгэх удирдлагын нэр хүндэд сайнаар нөлөөлөхөөс гадна ажилчид болон тэдний гэр бүлийнхэнд оруулж байгаа ихээхэн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болох юм.

Хуримтлалын даатгал:
Энэ даатгалд хамрагдсанаар өөрийн мөнгөн хуримтлалаа өсгөхөөс гадна тухайн үеийн хэрэгцээндээ тааруулан бөөнд нь, эсвэл хэсэгчлэн авч болно. Мөн та хуримтлуулсан мөнгөн хөрөнгөө барьцаалан банкнаас зээл авах, үндсэн зээл болон хүүгийн төлбөрөө хаалгаж болно. Хуримтлалын даатгал нь санхүүгийн бүхий л үйлчилгээнд хөрвөх чадвар сайтай бүтээгдэхүүн юм.

Эргэн төлөгдөх нөхцөлт хуримтлалын даатгал:
Энэ төрлийн даатгалын хамгаалалт нь таны бизнесийн эрсдэлгүй байдлыг хангахад чиглэсэн бөгөөд таны гэнэтийн мөнгөний хэрэгцээг шийдвэрлэхэд чиглэгдэх юм.

Ихэнх санхүүгийн мэргэжилтнүүд амьдралын даатгалын гэрээг худалдаж авахыг зөвлөдөг. Учир нь амьдралын даатгалын гэрээг худалдан авсанаар урт хугацаанд хураамжаа цувуулж төлөн ирээдүйд буцааж авах хуримтлагдсан мөнгөн хөрөнгө болон хүүгийн орлого нь албан татвараас чөлөөлөгддөг тул хамгийн ашигтай хөрөнгө оруулалтын хэлбэр болдог. Мөн түүнчлэн нөхөн төлбөр болон бусад шагналууд нь татвараас чөлөөлөгдөх орлогод хамаарагддаг тул барууны хөгжингүй орнуудын амьдралын даатгалын гэрээний нийт тоо нь хүн амынхаа тооноос давчихсан байдаг.

Өндөр хөгжилтэй орнуудад амьдралын даатгал маань өөрөө нийгмийн шинж чанартай болохын хувьд төрөөс татварын бодлогоор дэмждэг байна.

Тун удахгүй бид нэмэлт тэтгэврийн даатгал болон урт хугацааны зээлдэгчийн амь насны даатгал зэрэг олон бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлнэ.

Хэдийгээр бид цалингаасаа нийгмийн даатгалын шимтгэл төлдөгч бодит байдал дээр нэрийн дансанд бодит мөнгө байхгүй, хувиарлалтын зарчмаар зарцуулагдаж байгаа бөгөөд хагас болон бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих талаар олон жил ярьсан боловч одоог хүртэл шийдэгдээгүй л байна. Дээр нь нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө маань өөрөө төсвийн хөрөнгөтэй хутгалдсан, үлдэгдэл санд жилийн 0,2 хувийн хүү тооцож төлнө гэдэг боловч үнэн хэрэгтээ төлөгдөхгүй байгааг хүн бүр мэдэж байгаа.

Иймээс бидний санал болгох нэмэлт тэтгэвэрийн даатгалын бүтээгдэхүүн нь өнөөгийн нийгмийн даатгалын тогтолцооны дутууг нөхөх, тэдний ачаанаас хуваалцах зорилготой бөгөөд таныг банкны хадгаламжид мөнгөн хуримтлалаа хадгалуулахаас илүү үр өгөөжтэй байдлаар хөрөнгө оруулалт хийх боломж олгоно гэдгийг хэлэхэд таатай байна.

-Танай компанид хэрхэн даатгуулах вэ?-Хэрэв та манайд даатгуулахыг хүсвэл манай даатгалын төлөөлөгчидөөр дамжуулан эсвэл биеэр ирж даатгуулах боломжтой. Даатгалын төлөөлөгчдийн нэрс, утасыг Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор нийтэд зарлах ба та манай сайтаас дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Бидэнтэй хамтран ажиллах иргэд болон байгууллагуудад манай компаний үүд хаалга үргэлж нээлттэй байна.

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review