Friday, November 28, 2008

Munich Re, world's largest reinsurer...




ДЭЛХИЙН №1 ДАВХАР ДААТГАЛЫН КОМПАНИ МОНГОЛЧУУДЫГ ДАВХАР ДААТГАЛЫН ХАМГААЛАЛТАД АВАХ БОЛОЛЦОО НЭЭГДСЭН.

Санхүүгийн Зохицуулах Хороо байгуулагдсанаасаа хойш даатгалын салбар дахь төрийн хяналт шалгалт, зохицуулалтыг оновчтой болгон төгөлдөржүүлэх, заавал болон урт хугацааны даатгалын тогтолцоог бүрэлдүүлэх, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах арга механизмуудыг нэвтрүүлэх мөн иргэдийн санхүүгийн зах зээлд итгэх итгэлийг бататгах талаар голчлон анхаарч ажилласны үр дүнд даатгалын бизнес сүүлийн жилүүдэд манай улсад их хурдацтай хөгжиж байна.

2008 оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд даатгалын салбарын тоон үзүүлэлт өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад ерөнхийдөө нилээд өргөжин тэлсэн байна.

Тухайлбал: салбарын гол үзүүлэлт болох нийт хөрөнгийн хэмжээ 42.5 хувь, даатгалын хураамжийн орлого 42.6 хувь тус тус өссөн байх жишээтэй.

Даатгалын салбар өргөжин тэлэхийн хэрээр эрсдлийн удирдлагыг илүү сайжруулах нь маш чухал байдаг. Энэ оны эхний хагас жилд даатгалын 7 компани давхар даатгуулж 3.7 тэрбум төгрөгийн хураамж төлсөн нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 5.1 хувиар өсөж нийт төлсөн хураамжийн 73.6 хувь нь онгоцны даатгал эзэлж байна.

Ердийн даатгалын компаниуд ихэвчлэн даатгасан даатгалын зүйлийнхээ бүх эрсдлийг өөрсдөө үүрдэг бөгөөд өндөр үнэлгээ бүхий эрсдэлтэй гэж үзсэн зүйлсээ л давхар даатгадаг. Харин Нэйшнл Лайф Даатгал ХХК-ийн хувьд гэрээ нэг бүрийг давхар даатгадаг бөгөөд хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой ашиг сонирхлыг урт хугацаанд даатгадаг тул зайлшгүй давхар даатгалд даатгуулах шаардлагатай байдаг. Тиймдээ ч давхар даатгагч нь санхүүгийн чадварын хувьд хүчирхэг, эрсдлийн зөв менежменттэй, капиталын хүрэлцээт байдал, төлбөрийн чадвар /Solvency II/ гээд л олон шалгууруудыг хангасан байх нь үнэхээр чухал байдаг.

Нэйшнл Лайф ДаатгалХХК-ийн хувьд эдгээр шалгууруудыг бүрэн хангасан дэлхийн №1 давхар даатгагч Munich Re Group-д эрсдлээ давхар даатгахаар тохиролцчихсон байсан ба давхар даатгалын гэрээний слипийг хүлээн аваад удаж байгаа бөгөөд энэ сарын сүүлээр албан ёсоор гэрээнд гарын үсэг зуралцах арга хэмжээ болох гэж байна.


Дэлхийн Топ 40 давхар даатгалын компани




Давхар даатгалын цэвэр хураамжийн орлого (сая.$)

Татварын өмнөх ашиг (сая.$)

Дүрмийн сан (сая.$)

Байр

Компанийн нэрс

Улс

2007

2006

2007

2006

2007

2006

1

Munich Re Group

Герман

30,292.9

27,425.2

4,854.3

3,990.8

36,655.9

35,943.3

2

Swiss Reinsurance Co.

Швейцарь

27,706.6

23,841.1

6,992.1

4,192.0

29,397.4

26,273.7

3

Berkshire Hathaway Re

АНУ

17,398.0

11,576.0

-

-

61,981.0

59,273.0

4

Hannover Re

Герман

10,630.0

9,353.5

1,040.4

667.0

7,788.2

6,309.6

5

Lloyd's

Их Британи

8,362.9

8,445.3

7,678.2

7,254.7

26,849.7

25,134.1

6

SCOR SE

Франц

7,871.7

4,885.2

659.4

440.6

5,341.5

2,982.8

7

Reinsurance Group of America Inc.

АНУ

4,906.5

4,343.0

544.0

451.4

3,189.8

2,815.4

8

Transatlantic Holdings Inc.

АНУ

3,952.9

3,633.4

586.4

529.0

3,349.0

2,958.3

9

Everest Reinsurance Co.

Бермуд

3,919.4

3,875.7

941.7

956.7

5,684.8

5,107.7

10

PartnerRe Ltd.

Бермуд

3,757.1

3,689.5

904.1

751.7

4,321.6

3,785.8

11

Tokio Marine Group

Япон

2,936.4

2,783.4

1,639.0

1,312.5

20,727.2

25,832.3

12

Korean Reinsurance Co.

Өмнөд Солонгос

2,796.8

2,349.5

55.6

85.1

948.7

874.0

13

XL RE Ltd

Бермуд

2,781.3

2,959.7

-

-

-

-

14

Transamerica Re (Aegon)

АНУ

2,173.0

1,957.7

165.6

210.3

2,624.9

2,397.3

15

Odyssey Re

АНУ

2,089.4

2,160.9

374.1

550.1

2,654.7

2,083.6

16

General Ins. Corp. of India

Энэтхэг

2,085.1

1,489.8

267.8

415.2

1,643.3

1,361.1

39

Catlin Group Ltd.

Бермуд

740.2

-

622.3

-

3,017.8


40

W.R.Berkley Corp.

АНУ

682.2

892.8

178.3

135.4

3,566.3

3,335.2

Нийт


162,701.8

142,723.6

34,774.6

29,474.0

311,277.1

302,206.4

Эх сурвалж: Standard & Poor's Global Reinsurance Highlights 2008 Edition

128 жилийн турш эрсдлийг өөрсдийн үнэ цэнэ болгож ирсэн энэ компанийн талаар товчхон танилцуулахад анх Карл Фон Тиеме гэгч (1844-1924) санаачлан Бавар мужийн Аугсбург Нюрнбергийн машины үйлдвэрийн эзэн Теодор Фрейхэрр Фон Крамер – Клетт, түүний санхүүгийн зөвлөх Вилхэлм Фон Финк болон бусад нэр хүндтэй хүмүүстэй хамтран 1880 оны 3 сарын 15-нд Мюнхен хотноо Munich Re Group-ыг 3.0 сая маркийн дүрмийн сантайгаар анх байгуулж байжээ.

Удалгүй анхны галын даатгалын гэрээг тус оныхоо 4 сарын 23-ны өдөр давхар даатган үйл ажиллагаагаа эхэлсэн бол тэр жилдээ нийт 33 гэрээ байгуулсан байна. Эдгээр гэрээнүүдэд Австри, Швейцарь, Орос, Швед, Франц, Дани зэрэг орнуудын даатгалын гэрээ байсан бөгөөд эхний жилдээ 1.05 сая маркийн хураамжийн орлоготой ажиллажээ. Улмаар 5 жилийн дараа л гэхэд Munich Re дэлхийн хамгийн том давхар даатгалын компани болсон юм. Munich Re өөрийн салбар компаниудыг Англид 1890 онд, АНУ-д 1912 онд тус тус байгуулан үйл ажиллагаагаа улам тэлсэн байна.

Мөн Карл Фон Тиеме нь одоогийн дэлхийн хамгийн том даатгалын групп компаниудын нэг болох Allianz-ыг Вилхелм Фон Финктэй хамтран байгуулан ерөнхий захирлаар нь ажиллаж байжээ.

Munich Re нь 1906 онд 20-р зууны анхны том хохирлуудын нэг болох Сан Франциско хотод болсон газар хөдлөлтөөр хүлээсэн хариуцлагынхаа дагуу
2.5 сая америк долларын хохирлыг барагдуулж байсан бол 2005 онд Katrina хар салхины нөлөөгөөр даатгалын түүхэнд гарсан хамгийн том хохирол болох 1.6 тэрбум еврогийн хохирлыг барагдуулж байжээ.

2008 оны 2 сарын 29-ны байдлаар тус групп нь дэлхийн нэр хүнд бүхий үнэлгээний компаниудын үнэлгээгээр доорх үнэлгээг авсан байна.




Standard & Poor's Rating

Moody's Rating

Fitch's Rating

A.M.Best Rating

Munich Re Group

AA- (very strong)

Aa3 (excellent)

AA- (strong)

A+ (superior)

Дэлхийн шилдэг давхар даатгагчдын үнэлгээг www.reratings.com гэсэн сайтаар ороод хялбархан шалгачих боломжтой. Дэлхий нийтийг хэрж буй санхүүгийн хямрал мэдээж Европын Холбооны улсуудад нөлөөлсөн боловч Munich Re Group-ын хувьцааны үнэ сүүлийн 5 жилийн туршид тогтвортой байсаар байгаа нь саяхан тус группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Доктор Николас Фон Бомхардын хийсэн мэдэгдлийг баталж байна. Тэрээр Munich Re Group-ын хөрөнгө оруулалтыг бодлого болон капитал хуваарилалт маш оновчтойгоор хийгддэг бөгөөд бид санхүүгийн хямралыг түүртэлгүйгээр даван гарах хангалттай нөөц бололцоотой гэж хэлсэн байна. Мөн түүнчлэн хувьцааных нь үнэ DJ Euro Stoxx insurance, DAX 30 –ын индексээс дээгүүр байгаа нь тус компанийн чадавхыг илүү харуулж байгаа юм.



Эх сурвалж: Munich Re Group, Quarterly financial statements as at 30.6.2008

Ийм нэр хүндтэй, санхүүгийн хувьд хүчирхэг дэлхийн №1 давхар даатгалын компани Монголчуудыг маань давхар даатгалын хамгаалалтад авч байгаа явдал нь маш чухал үйл явдал бөгөөд бидний хувьд нэр төрийн хэрэг юм.

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review