Thursday, September 10, 2009

“South Gobi Energy Resource” will be listed at MSE

Канадын “South Gobi Energy Resource” компанийн ерөнхийлөгч Александр Молинекс, санхүү хариуцсан захирал Терри Крепиакевич болон бусад төлөөлөгчид Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Р.Содхүү болон албаны бусад хүмүүстэй уулзлаа.

“South Gobi Energy Resource” компани Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж хувьцаагаа арилжих зорилготой байгаа бөгөөд энэ нь бусад уул уурхайн компаниудад үлгэр дуурайлал болно гэдэгт итгэлтэй байгаагаа компанийн ерөнхийлөгч Александр Молинекс илэрхийлсэн байна.

Тус компани нь Өмнөговь аймгийн Овоот-Толгой дахь нүүрсний ордыг ашиглах лицензийг эзэмшдэг бөгөөд Канадын Торонтогийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилждаг, 1,7 тэрбум гаруй долларын зах зээлийн үнэлгээ бүхий уул уурхайн томоохон компани билээ. Түүнчлэн тус компанийн нийт хөрөнгө болон олборлолтын 85 хувь нь манай улсад төвлөрдөг юм байна.

Хэрэв тус компани нь Монголын хөрөнгийн биржид хувьцаа гаргаж арилжих юм бол Монголын ашигт малтмалын лицензийг эзэмшиж гадаадын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжиж буй компаниудаас анхдагч нь болох бөгөөд талууд цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.

“South Gobi Energy Resource”-ийг Монголд хувьцаагаа арилжихад Монголын хөрөнгийн биржийн гишүүн “Евро Ази Капитал Монголиа” компани хамтран ажиллаж байгаа бөгөөд уулзалтад мөн тус компанийн үүсгэн байгуулагч Алишер Али Джуманов оролцлоо гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

Mr. Alexander Molyneux, the President of “South Gobi Energy Resource” and CFO Terry Krepiakevich met with Mr. Sodkhuu.R, Executive Director of MSE.

President Alexander Molyneux said that “South Gobi Energy Resource” interested in listing at MSE and offer its shares to public, setting an example for the fellow mining companies.

The company holds mining license of Ovoot Tolgoi coal deposit in Umnugobi aimag and it is listed at TSX, Canada. Its market capitalization is 1.7 billion USD. 85% of its total operation and investment is spent in Mongolia. If the company offers its share at the Mongolian Stock Exchange, it will the very first mining company that is listed in the foreign stock exchange.

Euro Asia Capital Mongolia” Company cooperates with “South Gobi Energy Resource” in its listing at the Mongolian Stock Exchange. Its founder and CEO Alisher Ali Dzumanov also attended the meeting.


www.news.mn

0 comments:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Design by Free WordPress Themes | Bloggerized by Lasantha - Premium Blogger Themes | GreenGeeks Review